ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

БНХАУ: Хөгжиж буй 77 орны өрийн эргэн төлөлтийг түр зогсоов

БНХАУ коронавирустэй тэмцэх арга хэмжээний нэг хэсэг болгож, хөгжиж буй 77 орны өрийн эргэн төлөлтийг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас энэ сарын 7-ны өдөр "COVID-19-тэй тэмцэх: Хятадын үйл ажиллагаагаа” нэртэй баримт бичгийг гаргасан байна. Үүнд тахлын эсрэг тэмцсэн туршлагаа дэлхий нийтэд хуваалцсан тус улсын хүчин чармайлтыг тэмдэглэжээ.

Энэ талаар тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаочуо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийв.

Тэрбээр "Бидний хамгийн хүнд хэцүү цаг үед дэлхийн 170 гаруй удирдагч, 50 гаруй олон улсын байгууллагын дарга, 300 гаруй улс төрийн намууд бидэнд хүндэтгэл, дэмжлэг үзүүлсэн. Нийт 77 орон, 12 олон улсын байгууллага вирусийн эсрэг бидэнд хандив илгээсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Хятад улсыг янз бүрийн хэлбэрээр дэмжиж байгаагаа харуулсан. Иймд бид энэ үнэ цэнэтэй найрамдлын харилцааг мартахгүй” хэмээжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: thestar.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button