Ц.Отгонбатын “Сонсооч”-ийг сонсоорой

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөр өөрийн өнгө төрхөөр ялгарч буй олон хамтлаг, дуучин бий. Туулсан замнал, онцлогууд нь ч өөр. Тэдгээрийн нэг болох “Oneway” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Отгоо буюу Ц.Отгонбат бие даасан уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдод хүргэж байна.
2010 онд UBS телевизийн “Universe best songs” уралдаанд оролцож хүмүүст танигдсан тэрбээр “Coke’n beat”, “Playtime” хөгжмийн наадмуудад амжилттай оролцож, уран бүтээлээ хүргэж байсан юм.
“Зүрхэнд минь өглөөг авчраач”, “Чи миний гэрэлт маргаашууд”, “Үзэсгэлэн гоо” зэрэг бие даасан уран бүтээлийнхээ араас “Сонсооч” шинэ дуугаа “цацжээ”. Уг дууны аяыг Ц.Отгонбат өөрөө зохиож, үгийг нь “Rec on” хамтлагийн Ц.Баасандорж бичжээ.
“Сонсооч” дууны хөгжмийн найруулгыг Н.Тэмүүлэн, клипийг TJ энтертаймент гүйцэтгэсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.