ЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

ГЭГЭЭЛЭГ: Өсвөр насны хоёр хүү галаас хүний амь аварчээ

Өнгөрсөн сарын сүүлээр БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн айлд гал гарчээ. Улмаар дотор байсан гэр бүлийн хоёр хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад өсвөр насны хоёр хүү эр зориг гаргаж тэднийг галаас аварсан байна. Хүүхдүүд тухайн үед гал гарч байсан айлын хажуугаар өнгөрч явахдаа гал гарч буйг анзааран ийн тусалжээ.

-УРД АЙЛААС ТУСЛАМЖ ГУЙХААР ОРСОН БОЛОВЧ, ХҮМҮҮС НЬ АРХИ УУГААД ТАСАРЧИХСАН БАЙСАН-

Хүүхдүүд юм шатах хиншүүг анх хараад айл хогоо шатааж байна гэж бодсон ч, галын дөл өндөрт харагдаж байсан учир очиж хараад, аварсан байна. Хүүхдүүд угаартаж, ухаан самуурсан хоёр хүнийг өргөж дийлэхгүй байсан тул урд хөршөөсөө тусламж гуйтал, архи уугаад тасарчихсан байжээ.

-ХҮҮХДҮҮД ИРЭЭДҮЙД МЭС ЗАСЛЫН ЭМЧ, ОПЕРАТОР БОЛОХЫГ ХҮСДЭГ-

Тэдгээр сурагчид БЗД-ийн 92-р сургуульд суралцдаг 13 настай А.Азжаргал, тус дүүргийн 79-р сургуульд суралцдаг 17 настай Б.Анхбаяр нар байна. Тэд ирээдүйд мэс заслын эмч, оператор болохыг хүсдэг аж.

Эх сурвалж: Live tv

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Ямар мундаг юм бэ .
Айхаа мэдэхгүй , ёстой л гэнэн хүүхдээрээ , зоригтой хөвгүүд ! Баярл�##�аа !

Холбоотой мэдээ

Back to top button