ДЭЛХИЙ

Шинэ Зеланд Улс коронавирусгүй бүс боллоо

Шинэ Зеландын Засгийн газраас өчигдөр /2020.06.10/ коронавирусгүй бүс нутаг болсон тухайгаа мэдээлжээ.

Тодруулбал, хоёр долоо хоногийн туршид Шинэ Зеландад шинээр нэг ч халдвар илрээгүй бөгөөд коронавирусийн халдвар авсан сүүлчийн өвчтөн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Шинэ Зеландын Ерөнхий эрүүл ахуйч эмчийн мэдэгдсэнээр халдварын анхны тохиолдол илэрсэн хоёрдугаар сарын 28-наас хойш анх удаа халдвартай хүн нэг ч үлдээгүй гэнэ.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад нийтдээ 1504 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1482 нь эдгэрч, 22 хүн нас баржээ. Халдварын хамгийн сүүлчийн тохиолдол тавдугаар сарын 22-нд бүртгэгдсэн аж. Энэ хугацаанд нийтдээ 295 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button