Сайхан сэтгэлт залуус Мянгад сумын музейд амьтны 12 чихмэл бүхий булан хийж өгчээ

Уран гартай Тэмүүжин гэдэг залуу найзынхаа хамт Ховд аймгийн Мянгад сумын музейг ингэж тохижуулж өгчээ. Тэд 10 хоногийн хугацаанд амьтны 12 чихмэл, ханын зураг бүхий байгалийн буланг тохижуулж өгсөн байна.

Энэ талаар түүний найз цахим хуудсандаа “Ховд аймгийн Мянгад сумын ОНСТ-д Тэмүүжин андтайгаа хамт 10 хоногт 12 амьтны чихмэл, ханын зураг бүхий байгалийн буланг тохижуулан өглөө.
Монголын музейд ийм сэтгэлтэй залуу ажиллаж байсан гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Болсон болоогүй бүтэлгүй яамны бодлого хоёр музейг хүчээр нийлүүлсэн ажлын үр дүнд хоёр байгууллага нэг нэгнийхээ мууг ухаж сандал суудлын төлөө үхэн хатан тэмцэх тэмцэлд нэгэн сайхан чадварлаг залуу ажлаасаа халагдсан. Орон тоо хэтэрсэн гээд ажлаас нь халчхаад оронд нь юу ч мэдэхгүй өөр хүн ажилд авсан байдаг. Уг нь чадвартай боловсон хүчин музейд хэрэгтэй юм сан.

Энэ хэний бодлого бэ. Яамны юу. Аль эсвэл сандал суудлаа хадгалж үлдэхийн төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаа хурган дарга нарын уу? Арчаагүй дарга, хэлтсийн дарга, орлогч дарга мэтийн үзэл хандлага уу.
Хамгийн гол нь энэ бүхнийг хэлчих зоригтой хүн тухайн байгууллагад алга байна. Хэрэгтэй газар нь харуулын ч орон тоо баталж өгөхгүй байж хэдхэн орон тоотой музейд орлогч дарга байх шаардлагатай юу? Шаардлагатай гэж үзэж байвал Ховд аймгийн музейд орлогч орлогч дарга бас хэрэгтэй” гэжээ.

Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг шүү
САЙХАН СЭТГЭЛТ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ДЭМЖЬЕ