ДЭЛХИЙ

Бельгийн хунтайж хорио цээрийн дэглэм зөрчиж, торгуулжээ

Бельгийн хунтайж Иоахим Испанид өөрийгөө тусгаарлах дүрмийг зөрчсөн тул 10400 еврогийн /11800 ам.доллар/ торгууль ногдуулжээ.

Өдгөө 28 Иоахим өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр Кордоба хотод дадлага хийхээр иржээ. Тэрээр байх хугацаандаа хорио цээрийн хязгаарлалтыг зөрчиж хоёр арга хэмжээнд оролцсон аж. Хэдэн хоногийн дараа ханхүү бие нь эвгүйрхэж, коронавирусийн шинжилгээ өгтөл эерэг хариу гарчээ. Нэг үдэшлэгт 27 хүн оролцсон гэж мэдээлж байгаа бөгөөд энэ нь Испанид 15-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглосныг зөрчсөн аж.  

Иоахим дүрмийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 15 хоногийн дотор торгуулиа төлөх ёстой юм байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button