ДЭЛХИЙ

“COVID-19”-өөр өвчилсөн эмэгтэй уушги шилжүүлэн суулгах мэс засалд оржээ

“COVID-19”-өөр өвчилсөн хорь гаруй настай эмэгтэйн уушги эдгэх аргагүй гэмтсэний улмаас хос уушги шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Энэ нь АНУ-д “COVID-19”-ийн улмаас уушги шилжүүлэн суулгасан анхны мэс ажилбар аж.

Энэхүү мэс ажилбар нь уушги шилжүүлэн суулгахаас илүү хүнд байсан тул 10 цаг зарцуулжээ. Шилжүүлэн суулгасан уушги нь эрүүл хэдий ч амьсгалын замын цээжний булчинг сулруулж, эрч хүчээ буцааж авахад цаг хугацаа шаардагддаг тул тэрээр амьсгалын баг зүүсэн хэвээрээ байгаа гэнэ.

Эрхтэн шилжүүлэн суулгасан нь түүний амьд үлдэх цорын ганц боломж байсан гэж доктор Бхарат хэлсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: nytimes.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button