НИЙГЭМ

Үхрийн мах “Саруул” захад хамгийн үнэтэй, “Хархорин”-д хямдхан байна

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын зарим худалдааны төв, хүнсний захад махны үнэ ямар байгааг мэдээллийг гаргажээ. Энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна.

Тус инфографикаас харахад Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн томоохон худалдааны төвүүдээс Саруул захад үхрийн цул болон ястай мах хамгийн үнэтэй байгаа юм. Тодруулбал үхрийн ястай мах кг нь 15500 төгрөг бол цул мах 17500 төгрөгөөр зарагдаж байгаа аж. 

Харин хонины мах Саруул захад хамгийн өндөр үнээр буюу кг нь 14500 төгрөг бол Хархорин захад хонины ястай мах 8500 төгрөг, цул махыг 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button