НИЙГЭМ

Ламхай нарыг эх оронд нь авч ирэх онгоц Гоад газарджээ

БНЭУ-д шавилан суугаа лам хүүхдүүдийг авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц тус улсын Гоа хотод газарджээ.

Маргааш өглөө 07:10 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал буух хуваарьтай тус онгоцоор 229 лам хүүхэд, зургаан лам багш, зургаан иргэн, мөн Лаос Улсаас 10 иргэн ирэх юм байна.

Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлээд байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button