Нийгмийн

Улиас модны унгарилыг арилгахаар даралттай усаар шүршиж байна

Нийслэлд жил бүрийн өдийд улиас модны үр буюу унгарил унах үйл явц үргэлжилдэг. Харшил үүсгэх, сэдрээх магадлалтайгаас гадна иргэдэд таагүй мэдрэмж төрүүлдэг учир арилгах арга хэмжээг авахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажиллаж байгаа аж.

Ингэхдээ нэг удаагийн шүршилт хангалтгүй учир өдөрт хоёр удаа буюу өглөө 08:00-12:00 цагуудад, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллаж байна гэлээ.  

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу хаврын ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын ажлын хүрээнд улиас модыг гадна талаас нь тусгай зориулалтын автомашинаар шүршиж, даралттай усаар угаах зэрэг аргаар унгарил буюу молцогийг багасгах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.

Ингэхдээ дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашин хуваарийн дагуу ажиллаж, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагын ажилчид газар дээр нь заавар зөвлөмж өгч, хяналт тавьж байгаа аж.

Өнгөрөгч 2017 оноос зөв хэлбэржүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж төрийн байгууллагууд яам, тамгын газар, сургууль цэцэрлэгийн хашаан дахь ногоон байгууламжийг хэлбэржүүлэх, тэдгээрт заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж жилд дундажаар 250 мянга орчим улиасыг хавар намрын улиралд тогтмол хэлбэржүүлж байна гэв.

Ингэснээр унгарилыг багасгах том хүчин зүйл хэдий боловч улиас мод нь 4 жилд нэг удаа их хэмжээгээр үрээ ялгаруулдаг онцлогтой юм. Ойролцоогоор тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхний долоо хоногийн хооронд үрлэж, үрээ гөвдөг.

Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-06-16 16:15

Харин тийм .унгарилын харшлаас болж их төвөг төвгөлөх юм.энэ унгарил тоос шороо бол короног дамжуулах гол эх үүсвэр.эгээ л вирусийг цацсан юм шиг л үр дүн гарна. Корона хэзээд б.а ер нь тэр мэт х�##�дварууд шил дараад гараад байх

Tseel
Tseel
2020-06-16 16:22

нь ойлгомжтой болчоод б.а энэ тоос шороо аюул ихтэй б.а бүгдийг буцаах хэрэгтэй болжээ.урагшаа сохолзож зүтгэх хэрэггүй.цаг хүчний гарз.одоо юмс улам ха�##�ттай болно.сэтгэлийн цэврээр хүмүүс нэг нэгнийгээ олж нөхөрлөнө. Будилж яв

Tseel
Tseel
2020-06-16 16:23

Яваад байв�##� бүдэрч унаад дуусна...

Зочин
Зочин
2020-06-16 17:27

ТЭР ХӨВӨН ШИГ ЮМ ШИРҮҮН БОРООНООР УНАЖ ҮГҮЙ БОЛДОГ ИНГЭЖ УСТГАХ НЬ ЗӨВ ЗӨВ АНХНААСАА ОРОСУУДЫГ ДУУРИАЖ 1960 ААД ОНООС ӨГӨР УЛИАС ИХ ТАРЬСАНЫ ГАЙ. МӨНХ НОГООН ГАЦУУР ЖОДОО НАРС ТАРЬСАН БОЛ ХИЧНЭЭН САЙХАН ӨВӨЛ ЗУНГҮЙ НОГООН МОДТОЙ БАЙХГҮ ЮУ.

Tseel
Tseel
2020-07-06 19:40

Шилмүүст мод хүний цусыг шинэчилдэг гайх�##�тай. Түүнээс ялгарах фитонцид гэгч гайхамшиг зүрхний бурхан.

Back to top button