"Иргэдийн гомдлын дагуу гантиган замын налуу хэсгийг тоосгоор сольж байна"

Халтиргаа гулгаатай холбоотой иргэдийн санал гомдлын дагуу хотын төв орчим дахь явган хүний гантиг чулуун замын налуу хэсгийг чулуун тоосго болгон засаж байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Иргэдээс ирж буй гомдол саналын дагуу 2020 оноос хойш явган хүний гантиган замын халтиргаа гулгааг багасгах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ жилийн есдүгээр сараас эхлэн хотын төвийн 20 орчим байршилд явган хүний гантиган замын налуу хэсгийг чулуун тоосгоор сольж эхэлсэн. Төрийн ордон, Цэцэг төв, арслантай гүүр гэх мэт иргэдийн их алхдаг хэсгүүдийн 700 метр замыг энэ амралтын өдрүүдэд засаад дуусч байна.
Цаашид өнгөлгөөтэй чулууг галаар халааж барзайлгадаг шинэ технологи нэвтрүүлэхээр залуучууд ажиллаж байгаа. Тэдний туршилт дуусаад хэрэгжүүлж болохоор болбол халтиргаа гулгаатай гантиган замыг засч эхэлнэ” гэлээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Москва дэлгүүр, ийн өмнөх зам х�##�ьтиргаа ихтэй. ЭНЭ гудамж х�##�ьтиргаатай замтай.
Өнгөлгөөтэй гантиган замаа дулааны улир�##�д эргүүлээд тавьчихв�##� гайгүй биш үү.
Гэсэр сүмээс ШУТИ-ийн уулзвар хүртэл тэр чигээрээ гантигаар хийсэн зам байна. Явган явах нөхцөлгүй байна. Наад б�##�ай зүйлээ бүгдийг нь хуулж хая.
Гарц орчимд бүгд н�##�уу хийсэн байгаа тэнд маш их хүн х�##�итарч ундаг. Хэн хийлгээд мөнгө үрээд байгаа нь тодорхой
нэг тоосго сая төг шүү. тусгай захи�##�гаар Н�##�айхад цохисон. дээр нь гишгэж болохгүй.
Гантиг, гялгар пилтагаар зам т�##�бай, ААН үүд үүд, ха�##�га, шат, довжоо хийсэн нь үнэхээр аюултай байна бүгдийг нь солих шаардлагатай байна
Juguur grandiin barisan Gegeenten hothon gj tsul halitardag plita.Suuh.togloh ch gazargui dan plita.Naad plitagaa solioch.Mungetei hun baij humuusiin eruul mended zanalhiileed bh uom