ДЭЛХИЙ
"Google Maps”-аас халдвар тархсан бүс нутгуудыг харах боломжтой

"Alphabet” компани "Google Maps”-т “COVID-19” халдвар тархсан орон, бүс нутгуудыг харуулж, сэрэмжлүүлэг өгөх шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар хүмүүс зорчих гэж буй газраа аюулгүй байгаа эсэхийг урьдчилан харах боломжтой юм. Одоогоор тус үйлчилгээг АНУ, Их Британи, Аргентин, Австрали, Бельги, Бразил, Колумб, Франц, Энэтхэг, Мексик, Нидерланд, Испани, Тайланд зэрэг улсуудад нэвтрүүлээд байна. Мөн хэрэглэгчид галт тэрэгний буудлын ачаалал, автобус болон бусад техник хэрэгслийн цагийн хуваарь, чиглэл, цагийн хязгаарлалтын талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой аж.
ЭХ СУРВАЛЖ: forbes.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.