УЛС ТӨР

Сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ковид-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газруудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар цар тахал хүрээгээ хумьж, намжсаны дараа хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хэрхэн сэргээх, үүний тулд хийх ажлын замын зураг, төлөвлөгөө гаргах талаар байр сууриа илэрхийллээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг мөн хөндөж ярилцсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button