НийгмийнНИЙГЭМ

Тусгай үүргийн нислэгт багтсан иргэн бие муутай хүнд эрхээ өгөөд өөрөө үлджээ

Өнөө орой /2020.06.18/ Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголын 266 иргэн эх орондоо ирлээ.  Тэдний дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн багтсан юм.

Зогсож байгаа нь Д.Бат-Эрдэнэ

Д.Бат-Эрдэнэ гэдэг нэртэй монгол иргэн өнөөдрийн тусгай үүргээр нислэгээр ирэх хүмүүсийн дунд багтжээ. Улмаар онгоцонд суухаар очиход нь нэгэн бие муутай, тэргэнцэртэй монгол иргэн ирчихсэн байж.

Тухайн иргэн тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй, боломж гарч юуны магад гээд очсон гэнэ. Энэ үеэр Д.Бат-Эрдэнэ  өөрийнхөө оронд тухайн монгол иргэнийг Монгол руу явуулжээ. Улмаар тэрбээр өөрөө БНСУ-д үлдсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button