ЭДИЙН ЗАСАГ

Алт, мөнгөн зоос шинээр худалдаанд гарчээ

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоожээ.

Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой “Хот Мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой “Мажестик Бүргэд” мөнгөн зоосыг гаргасан байна.

Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршуулжээ.

Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авах боломжтой.


Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button