НИЙГЭМ

Д.Нямхүү: Дахин ачаа тээврийн гурван жолоочоос “COVID-19” вирус илэрлээ

Өнөөдөр /2020.06.19/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Өчигдөр нийт 339 хүнд шинжилгээ хийснээс 336-д нь халдвар илэрсэнгүй. Харин гурван хүнд нь коронавирус илэрлээ.

Эд бол Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн гурван жолооч юм. 59 настай орос иргэн, 37 настай беларусь иргэн, 32 настай монгол иргэд байна. Тэднийг ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжүүлэх ажлыг өнөө өглөө эхлүүллээ.

Өчигдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн бүх хүнийг амжин шинжиллээ. Ингэхэд коронавирус илрээгүй. Тэдний нэгийг сэжигтэй тохиолдолд тооцон ХӨСҮТ-д тусгаарласан ч шинжилгээний хариу нь сөрөг гарсан” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button