Нийгмийн
“2 sisters” тахианы үйлдвэрийн 158 ажилтан коронавирусээр халдварлажээ

Их британи улсын шувуун бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодынхоо хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хангагч “2 sisters” тахианы үйлдвэрийн 158 ажилчин коронавирусийн халдвар авчээ.
Өнгөрсөн пүрэв гарагт тус үйлдвэрт олон тооны ажилчид вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсоны дараа бүх ажилчдыг тусгаарласан байна.
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас тус халдварын тоо цаашид ч өсөх хандлагатай буйг онцолсон аж. Тус үйлдвэр нь 560 гаруй ажилчинтай бөгөөд бүх ажилчдыг 14 хоногийн турш тусгаарлахаар болсон байна. Түүнчлэн тус үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд аюулгүй болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.