Дональд Трампын сонгуулийн багийн НАЙМАН ажилтан “COVID-19”-өөр халдварлажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт /2020.06.20/ сонгуулийн үйл ажиллагаагаа Оклахома мужийн Тулса хотод эхлүүлсэн.
Тэрбээр Тулса хотын 19.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд олон мянган дэмжигчтэйгээ уулзсан юм. Уг арга хэмжээг эхлэхээс хэдхэн цагийн өмнө Трампын сонгуулийн багийн зургаан ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тухай зарлаж байв.
Тэгвэл дахин хоёр ажилтнаас халдвар нэмж илэрснийг Даваа гарагт /2020.06.22/ сонгуулийн багийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Тулсад ажилласан хүмүүсээс дахин шинжилгээ авахад багийн хоёр гишүүн халдвар авсан нь нэмж батлагдлаа. Эдгээр ажилтнууд арга хэмжээнд оролцохдоо байнга амны хаалт зүүж байсан юм” гэж Трампын сонгуулийн багийн хэвлэлийн төлөөлөгч Тим Муртау мэдээлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.