ДЭЛХИЙ
БНСУ-д халдварын хоёр дахь давлагаа эхэлжээ

Сөүл орчимд коронавирусийн халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид өчигдөр /2020.06.22/ мэдэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давлагаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна. Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.