НИЙГЭМ

АНУ-аас өнөөдөр 254 хүн эх орондоо ирнэ

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ний тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 10:50-11:00 цагийн хооронд газардах хуваарьтай. Энэхүү нислэгээр нийт 254 хүн эх орондоо ирнэ. 

Үүнд: 

  • Өндөр настан - 72
  • Жирэмсэн - 3
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл - 44
  • Өвчтэй - 16
  • Оюутан - 65
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай - 54 тус тус ирэх юм.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко инн буудалд тусгаарлана. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. 

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button