УЛС ТӨР

Z үеийн 347.942, 25-40 насны 760.204 иргэн санал өгч байна

2020 оны УИХ-ын сонгуулийн явцын үр дүнг СЕХ-ноос шуурхай зарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан “Z” үеийнхэн саналаа идэвхгүй өгч байна гэх шүүмжлэл нэлээд гарч буй.

Сонгогчдод мэдээлэл өгөх үүднээс Z үе гэгдэж буй 18-25 насны ангилалд хэдэн хүн санал өгч байгааг сонирхуулъя. Энэ удаагийн сонгуульд 18-25 насны 347 942 сонгогч саналаа өгнө. Одоогоор энэ насны 43 хувь нь саналаа өгөөд буй.

18-25 насныхан 25-40 насныхнаас ганцхан хувиар цөөн санал өгөөд байгаа. 25-40 насны ангилалд 760 204 иргэн санал өгнө. 18-25 насны ангилалд 7, 25-40 насныхад 14 нас багтаж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг хооронд харьцуулах, шууд харьцуулангуутаа залуусын идэвхи муу байна гэж дүгнэх нь өрөөсгөл.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button