УЛС ТӨР

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийнхтэй хамт явуулахаар болов

28 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар ажлаасаа чөлөөлөгдөн, Нийслэлийн Засаг даргаар томилогдсон билээ. Улмаар түүний оронд сонгинохайрханчуудыг төлөөлөх эрхмийг нөхөн сонгуулиар тодруулах учиртай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэг (УИХ-ын 28 дугаар тойрог)-т нөхөн сонгууль зарлах, зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох өдөр УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ.

Дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болов.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button