Ярилцлага

“Алив, энэ юу ногоороод унав гээд л ээж, аав хоёр томруулдаг шилээ бариад зурагтынхаа өмнө суусан”

УИХ-ын сонгууль гэдэг нэгэн их үйл явдал өчигдөр болж өндөрлөлөө. Урьд жилүүдийг бодвол сонгогчдын ирц нэмэгдлээ. Түүнчлэн залуус үндэсний хувцсаараа гоёж, идэвхийлэн саналаа өгч байсан нь эерэг, гэгээлэг дүр зураг боллоо.

Нөгөө талд сонгууль бүрээр л хамгийн өндөр ирцийн эзэд болдог настан буурлууд маань энэ жил ч бас хамгийн идэвхтэйгээр саналаа өгцгөөлөө. Хүүдээ үүрүүлж ирэн саналаа өгчхөөд буцаж буй 70 настай өвөөгийн зургийг сошиал орчноос уншигч та харсан биз ээ.

Мөн орой СЕХ-ноос урьдчилсан дүн мэдээг мэдээллийн самбар дээр харуулан танилцуулж байх үеэр тунчиг анхаарлаа хандуулан үзэж суух сайхан хоёр буурайн зураг цахим орчинд түгж, олон хүний хайр хүндэтгэлийг татсан. Зурагтдаа бүр ойртоод суучихсан эмээ томруулдаг шилээр саналын тоонуудыг харж, өвгөндөө чангаар дуудан өгч буй нь тус зурагт буун үлджээ.

Бид залуу үедээ жишээ болсон, иргэний хариуцлагаа чанд ухамсарладаг үлгэр дуурайл тэдний охин Ч.Мөнхтуяатай холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө болон аав, ээжийгээ уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Ч.Мөнхтуяа гэдэг. Харин аав, ээж хоёр маань 80 гаруй настай, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул хүмүүс. Аав маань цэргийн хүн байж байгаад тэтгэвэртээ гарсан.  Харин ээж Түүхийн төв архивт насаараа ажиллаж байгаад мөн 1990-ээд онд тэтгэвэртээ гарсан. Таван хүүхэдтэй, би гурав дахь охин нь юм.

-Хоёр буурай маань сонгуулийн дүнг үнэнхүү идэвхтэй сонсож суугааг нь зургаас харсан. Ер тэд сонгуульд хэр ач холбогдол өгч, догдолж байх юм?

-Сонгуулийн талаар бид эндээ ярилцаж, ямар хүнд саналаа өгөх гэж байна, мөрийн хөтөлбөрийг нь сайн уншаарай гэцгээж байлаа. Харин аав, ээж хоёр “Аа, би мэдэж байна аа” гээд л байгаад байсан.

Тэгээд сонгуулийн урд шөнө нойр нь хүрээгүй, нойр муутай хоносон гэнэ лээ. Би өөрөө  өглөө эрт сонгуулиа өгчхөөд ажилдаа явсан. Тийм болохоор том ах маань ирж, аав ээж хоёрыг хэсгийн хороод дээр нь хүргэж, саналыг нь өгүүлсэн. Насаараа МАН-ын гишүүн явсан хүмүүс тул намынхаа хүмүүст саналаа өгсөн бололтой байна билээ.

-Орой СЕХ-ноос урьдчилсан дүнг дэлгэцээр харуулж байхад ээж тань томруулдаг шил бариад зурагтынхаа өмнө суучихсан, өвгөндөө дуудаж өгч байгаа харагдсан шүү дээ. Та дэргэдээс нь хараад сууж байв уу?

-Тийм ээ. Намайг орой ажлаасаа ирээд байж байтал ээж дуудаад, “Энэ зурагтаар нэг юм ногоороод байна. Жирийгээд байгаа энэ юм ямар учиртай юм бэ?” гэсэн. Очтол урьдчилсан саналын дүнг харуулж байсан. Тэгээд л мань хоёр хамтдаа зурагтынхаа өмнө суугаад авсан. Ээж “Энэ болон жирэлзсэн юм чинь харагдахгүй байна, алив би томруулдаг шилээ гаргаад ирье” гээд суусан. Ингээд “Ардын намаас тэдэн хүн! Ардчилсан намаас тийм хүн!” гэх мэтээр аавд дуудаж өгч эхэлсэн. Аав “Үгүй, чи чанга дуудаач. Сайн сонсогдохгүй байна, юу болоод байна аа наагуур чинь” гээд л /инээв. Сурв/. Би хажууд нь харж инээгээд л сууж байлаа.

-Өдий нас зооглосон хүмүүс сонгуульдаа ингэж ач холбогдол өгч байгаа нь залууст үнэхээр үлгэр дуурайл болох учиртай даа.

-Тийм шүү. Ер нь манайхан хүүхэд залуус, хөгшин хөвөө гэлтгүй сонгуульдаа маш ач холбогдол өгч, дээл хувцсаа өмсөж, хүндэтгэлтэй хандлаа. Манай аав, ээж хоёр 80 гарсан улс гэхэд сонгуульд маш идэвхтэй. Хүүхдүүдээ саналаа өг гэж их уриална, шаардана. Өглөө эрт босож, дээл гутлаа бэлдээд л, “Хувцаслая хөгшөөн” гэлцэж суудаг. Ер их догдлолтой.

-Танд ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл байна уу?

-Ахмад үеийнхээ, ер нийт сонгогчдынхоо энэ итгэл үнэмшлийг хүндэтгэж, сайн ажиллаасай. Монгол улс минь мандан бадраасай гэж л хэлье дээ.

Г.САНЧИРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинs
Зочинs
2020-06-25 14:09

ene komynigt nam erunhii said gej tsergiin baga darga iin poproh bas il dald ih mungu 60 ter bymiin shemeer songyyli ablaa surug huchingui odoo byr hybalz boltloo ideh biz Ard tumen yadyy baih ni edend ashigtai

Зочин
Зочин
2020-06-25 19:18

МАН -ын унаагүй ш�##�тгаан иймэрхүү хөгшчүүлд бий. Идэвхтэй очиж буруу сонголт хийдэг

Зочин
Зочин
2020-06-25 21:00

Ийм хөгшчүүдээс болоод АН ялагдлаа гэж тэнэгтэх юм.Тийм л юм бол хөгшчүүдтэй ур�##�даж очоод сан�##�аа өгөөд АН -аа ялуулахгүй яасан юм.миний хүү амаа мэдээрэй.

ohinoo
ohinoo
2020-07-02 09:59

ИЙМ БАЛАЙ ӨВӨӨ НАР ҮХТЭЛ АРДЫН НАМ ГЭЖ БИДНИЙ ХӨГЖЛИЙГ ХОЙШ Н ТАТСААР БАЙНА ДАА ҮХЭЖ ДУУСДАГГҮЙ АРДЫН НАМЫН ХӨГШЧҮҮЛ

Холбоотой мэдээ

Back to top button