ЯРИЛЦЛАГА

Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүн өөртөө хайртай байгаасай, өөрийнхөө мөн чанарыг мэдрээсэй гэж хүсдэг

Монголын хамгийн шилдэг хийлч хэн бэ гэж хүмүүсээс асуувал дуу нэгтэйгээр нэгэн эрхмийг онцлох нь гарцаагүй. Хүмүүс түүнийг “Хийлч Дээгий” л гэдэг. Хийл хөгжийг тоглох авьаяасаараа Монголдоо төдийгүй дэлхийд шагшигдаж яваа Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, нээлттэй нэгэн.

ДЭЭГИЙ ГЭЖ ЯМАР ХҮН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХЫН ТУЛД “21000”-д ОРОЛЦСОН

-Юун түрүүнд “21000” шоуны ялагч болсонд тань баяр хүргэе. Тус шоунд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. “21000” шоу ард түмний дунд их үзэлттэй, хүн бүхэн хүлээж үздэг нэвтрүүлэг. Тус шоунд оролцсон хамгийн том шалтгаан бол өөрийн дотоод ертөнцөө харуулж, Дээгий хэмээх хувь хүн талаасаа иргэдтэйгээ мэндчилэхийг хүссэн. Өмнө нь шоу шүүж байснаас хойш ард түмэнтэйгээ уулзаагүй. “21000” шоу Дээгий гэдэг хүн өдөр тутам юу хийдэг, ямар хүн бэ гэдгийг харуулж чадсан гэж боддог.

-10 хоног 21000 төгрөгөөр амьдрах ямар байв. Тус шоунаас олж авсан хамгийн том сургамж юу вэ?

-Анх 21000 төгрөгөөр 10 хоног амьдарна гэхэд санаанд багтахгүй байсан. Хүн байгалийн сэтгэхүйгээрээ аливааг нөөцлөх гээд байдаг. Тэр сэтгэхүйгээрээ ханддаг юм билээ. Хүн үргэлж хэрэглэхээсээ илүү зарцуулдаг, идэхээсээ илүү худалдан авдаг гэдгээ мэддэггүй юм байна. Үүнийг тус шоу надад ойлгуулсан. Шоу дууссаны дараа дэлгүүр орох болгондоо хэмнэх хэрэгтэй гэдгийг боддог болсон. Надад маш өгөөжтэй нэвтрүүлэг байсан.

ТАЙЗАА МАШ ИХ САНАЖ БАЙНА

-Хөл хорионы үед ч шинэ цомог дээр ажиллаж байгаа гэж сонссон. Уран бүтээлийнхээ сонин сайхнаас яривал?

-2019 онд шинэ цомгийнхоо ажилд орчихсон байсан. Одоо тэр ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хөл хорионы үед үүнээс өөр юу хийх вэ. Энэ удаагийн цомогт маань цоо шинэ уран бүтээлүүд багтсан. Продюсерээр МУГЗ Б.Батчулуун ах маань ажиллаж байгаа. Тайзаа маш их санаж байна даа.

-Та яагаад хийлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Энэ бол жинхэнэ хувь тавилангийн асуудал. Миний хувьд сонгодог хөгжмийг ард түмэндээ “ойртуулах” юм сан гэсэн чин хүсэлтэй байсан. Мөн бага наснаасаа хийл хөгжмөөр суралцаж байсан учраас өөр юу хийх вэ. Энэ бол миний л хийх ёстой ажил гэж бодсон.

-Хийлч Дээгийг тайзнаа гарч ирэхээс өмнө Монголын ард түмэн хийл хөгжмийн талаар төдийлөн мэддэггүй байлаа. Та өөрийн авьяасаа хэрхэн үнэлүүлж чадсан гэж боддог вэ?

-Нэн түрүүнд урлагийн хүн сэтгэл татам, хүний сэтгэлийг булаахуйц байх хэрэгтэй. Тайзан дээр гараад хүн хэзээ ч худал ярьж, худал юм хийж болохгүй. Үнэхээр хүний сонорыг мялааж, сэтгэлийг татаж чадвал харамгүй хариу ирдэг. Миний хувьд урлагаар хичээнгүй явсны хариуд үр шим нь харамгүй ирсэн. Хүн үргэлж хөгжиж, улам сайн байх хэрэгтэй.

“ЖАЛАМ ХАР”-аа ТОГЛОХООР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХИЙМОРЬ СЭРГЭДЭГ

-Та хөгжмөөрөө юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Хөгжмөөрөө дамжуулан хүний сэтгэлийг хөглөх, сэтгэлийг татах, уйлуулах, инээлгэх, урам зориг өгөх зэрэг бүх мэдрэмжийг өгөхийг хүсдэг. Тухайлбал, “Жалам хар”-аа тоглохоор өөрийн эрхгүй хийморь сэргэдэг.

-Хэрэв та хийлч болоогүй байсан бол одоо юу хийж яваа бол?

-Хийлч болоогүй бол сэтгэл судлаач болох байх шүү. Би хүний дотоод мөн чанар, хүн судлалын талаар их сонирхолтой. Миний мэргэжил сэтгэл зүйтэй их ойрхон учраас энэ чиглэлийн л ажил хийх байсан. Би яагаад ч тооны талын хүн биш. IQ гэхээс илүү EQ талын хүн.

-ШОУ ШҮҮХДЭЭ БИШ, ХӨГЖИЛДӨХ, МЭДРЭМЖТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ-

-Та хүмүүстэй их ойр байхыг чухалчилдаг юм шиг санагдсан. Тэр ч утгаараа хоёр ч шоуны шүүгчээр ажиллалаа. “Бурхны авралаар чи ирлээ” шоуг одоо шүүж буй. Энэ шоуг шүүх боломж хэрхэн олдов?

– “Монгол HD”, “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид Монголдоо тэргүүлэх контентуудыг хийж чадаж байна. Боловсрол телевизийн уран бүтээлчид надад санал тавихад би маш таатай хүлээж авсан. МУГЖ П.Эрдэнэзаантай хамт шүүж байгаа маань нэр төрийн хэрэг. Олон мундаг жүжигчдийг шүүнэ гэдэг миний хувьд маш том хувь тохиол. Миний хувьд шоуны оролцогчдыг шүүх нь гол зорилго биш. Тэр шоунд өнгө нэмж, мэдрэмжтэй байж, хөгжилдөх л чухал. Шүүнэ гэдэг маш хэцүү ажил. Гэхдээ би өөрийгөө хийх ёстой зүйлээ хийж яваа гэж боддог.

-Тэдгээр жүжигчдийн оронд байсан бол та яах байсан бол?

-Маш хэцүү байх байсан. Би байтугай хичнээн мундаг мэргэжлийн жүжигчин байгаад эвгүй байдалд орох үе байна. Хүнд байгалийн авьяас гэж бий. Хөдөлмөрөөр олсон авьяас, дүр төрх гэж бас бий. Жишээ нь гэнэт нохой хуцахаар өөрийн эрхгүй далд ухамсараас үг, дуу авиа гардаг. Үүнээс хүний жинхэнэ мөн чанар харагддаг. Тэгэхээр энэхүү шоу маань хүнийг үнэхээр байгалийн авьяастай юу, хөдөлмөрөөр бий болсон уу гэдгийг харуулахуйц тийм шоу. Миний хувьд шоуны оролцогч дундаас хамгийн мундаг нь Д.Дэлгэрсайхан байсан. Түүний мэдрэмж, авхаалж самбаа ямар мундаг гарч ирж буйг харах үнэхээр гайхамшигтай байсан. Энэ шоунд оролцсон бүх уран бүтээлчдийг хайрлахгүй байхын аргагүй. Өөрийнхөө “арьсанд” санаа зоволгүй, эрсдэлтэй алхам хийж байгаа нь гайхамшигтай. Найман дугаарын турш оролцсон 24 оролцогчдоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

-“Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр хоёр жил ажилласан. Гурав дахь улирлаас яагаад шүүгчээр ажиллахаа больсон юм бэ?

-Миний хувьд “Авьяаслаг монголчууд” хэмээх үндэсний шилдэг контентын нэг хэсэг болсондоо баяртай байдаг. Миний хувьд шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Гэвч нэвтрүүлгийн багийн зүгээс шүүгчдээ солих ёстой гэсэн даалгавар өгсөн юм билээ.

-Та “2000 хэмээх түүхэн кинонд монгол хатны дүр бүтээсэн. Таны анхны дүр байв уу?

-Миний анхны дүр байсан. Тэр дүр бол яг л би байсан. Би өөрөө хатан заяатай хүн. Надад хатны дүр их тохирно гэж бодсон учраас энэ дүрийг бүтээсэн. Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн.

-Тус кинонд тоглохоос өмнө танд өөр киноны саналууд ирж байв уу?

-Хэд хэдэн санал ирж байсан. 20 жил уран бүтээл туурвисан хүний хувьд даацтай уран бүтээл хийх хэрэгтэй. Тэр ч утгаараа энэ киноны саналыг хүлээж авсан. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Надад тохирохгүй дүр бол хэдэн сая, тэрбум төгрөг амлаад ч би тоглохгүй.  Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг.

-БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ДУРТАЙ-

-Жүжигчидтэй хамтарч ажиллахад ямар байсан бэ?

-Би өмнө нь жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаагүй. Сүүлийн үед дандаа жүжигчидтэй хамтарч ажиллах болсон нь надад цоо шинэ ертөнцийг нээж өгсөн. Жүжигчид үргэлж багаар ажилладаг хүмүүс. Тайзан дээр олон хүн бие биетэйгээ харьцаж уран бүтээл хийдэг. Бүгд сайн байж тэр үзүүлбэр сайн болно. Нэг хүн л муу байхад үзүүлбэр тэр чигээрээ нурна. Иймд багаар ажиллана гэдэг ямар чухал болох, жүжигчид хүний дотоод сэтгэлийн мөн чанар дээр тулгуурлаж дүрээ гаргаж ирдэг гэдгийг ойлгосон. Яг үнэнийг хэлэхэд жүжиглэнэ гэдэг амархан юм шиг санагддаг байсан. Гэтэл өөрөө жүжиглэхэд тоон дотор үсэг гэдэг шиг үнэхээр хэцүү ажил байсан.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Би нөхөртэйгөө Монголд танилцаж байсан. Манай нөхөр, Монголд бүх амьдралаа өнгөрөөнө гэсэн чин сэтгэлтэй, Монголын төлөө гэсэн хүн байдаг. Тэр чин сэтгэл нь намайг татсан.

-Таныг хүмүүс гадаад хүнтэй гэрлэсэн гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй. Хүн болгон үүнийг өөр өөрийн өнцгөөр хүлээж авч байгаа. Шүүмжлэх нь шүүмжлэг, хайрлах нь хайрлаг. Би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Би өөрийнхөөрөө л байх дуртай.

-БИ ОДОО ХАМГИЙН САЙХАН НАСАНД ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙНА-

-Та хэнэээс ч эмээлгүй хэлэх гэснээ хэлчихдэг эмэгтэй. Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог  вэ?

-Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн дотоод хүчээ ялах ёстой. Би эмэгтэй хүнд маш их хайртай. Эмэгтэйчүүд маань өөртөө хайртай, өөрийнхөө мөн чанарыг мэдрээсэй, энэ эрдмийг охиддоо багаас нь өвлүүлээсэй гэж хүсдэг. Эмэгтэй хүн хайрлуулах эрдэмд сураагүй учраас маш их зовдог. Иймд багаас нь хайрлуулах эрдмийг сургаасай гэж боддог. Хамгийн их хайрламаар хүн бол эмэгтэй хүн байдаг. Эмэгтэй хүн өөрөө тэр хайрыг ялгаруулж чадвал өөртөө хайртай болохын сацуу өрөөл бусдад ч хайрлуулна.

-Одоогийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Өнөөдөртөө талархаж чадахгүй хүн ирээдүйгээс юу хүсэх юм бэ? Миний хувьд өнгөрсөн 20 жил маш их хөдөлмөрлөсөн он жилүүд байсан. Одоо 40 настай хэдий ч би залуу байна. Өнөөдөр олж аваагүй бол хэзээ ч олж авахгүй байсан зүйлүүд олон бий. Тиймээс 20, 30, 40 насандаа шаргуу хөдөлмөрлөх ёстой. Миний хувьд одоо хамгийн сайхан насан дээрээ явж байна.

-Хийсэндээ хамгийн их харамсаж явдаг зүйл тань юу вэ?

-20 жилийн өмнө жинхэнэ хайр дурлалаа дагаагүйдээ харамсдаг.

-Ярилцлагаараа дамжуулан залуустаа хандаж үг хэлэхгүй юу?

-Бүх зүйл харилцаан дээр тогтдог. Тиймээс харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Эрчүүдэд хандаж хэлэхэд эмэгтэйчүүдээ хайрлах хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань эрчүүдийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн аль болох залуу насандаа хэл сураарай гэж хэлмээр байна. Хэрэв таны англи хэлний мэдлэг муу бол яг одоо сурч эхэл. Нэг гадаад хэл сурахад мянган соёлын үүд нээгддэг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Muu ataarhuu yumnuud soliorool bhiin Deegii shig tugs busgui Mongold tsuuhun shuu hugjiltei uhaalag hun chanartai mundag huniig ta nar dooshoo hiij amjihgui ee kkk

Зочин
Зочин

Гадаад өвөө нарын яшка

Zochin
Zochin

Nasnii zuruu hamaagyi hairlaj hairluulj chadaj baina gedeg uuruu gaihamshig Hen negnii nudeer bish hairlagdaj baigaa hynd henii h medehgyi olon nandin yum baidgiin

БИ МОНГОЛ ХҮН
БИ МОНГОЛ ХҮН

ХӨРӨНГӨ МӨНГӨНД ДУРЛАЖ СУУСАН ГҮНД СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН БАЙХ УУ

Zochin
Zochin

Saihan emegtei. Chuluutui zov yaridag. EMEGTEICHUUD bidnii hairlah, hundleh hunii neg Deegii. AZ jargal husiy.

Зочин
Зочин

Yag tiim, baharhdag,AMJILT AZ JARGAL husye!

ohinoo
ohinoo

mongol busguin tsever ichimtgii zang gutaasan gadaad uvuu nariin

Zochin
Zochin

Hugshruud ulam onzgui bolj bna. Huurhii amitan nas yavaad huugee sanadag baih aa.

MONGOL
MONGOL

mongolchuudiin dund hen negniigee suudertei talaas ni harj doosh hiih gesen teneglel olshroh nee. Uuriiguu suuderiig harj baibal setgetsiin iimerhuu emgeg ilaarshih bolomjtoi baihshuu

zochin
zochin

chi bol zvgeer bool aimshgiin

Zochin
Zochin

Saihan emegtei. Busguichuud bidnii hairlah hun shuu. Chuluutui, zov yaridag, uzesgelen goo. Amjilt husiy Deegiidee

зочин
зочин

нас намбандаа баймаар юм аальгүй аьгай

Зочин
Зочин

Goyo, saihan, gaihaltai ertunts!

Guzee
Guzee

Yambii umhii a l

Back to top button