НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 19, 20 настай хоёр хүн живжээ

Өчигдөр Туул голын усанд хоёр хүн осолджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.

Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна.

Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.

Тухайлбал:

  • Энэ сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Жаргалант” гэдэг газар иргэн 32 настай, эрэгтэй Г, 31 настай, эрэгтэй М, 20 настай, эрэгтэй Н нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон бусад хүмүүс “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх жиллагаа үргэлжилж байна.

  • Түүнчлэн зургаадугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Цагаан чулуут” гэдэг газар 39 настай, эрэгтэй малчин Б, 5 настай, эмэгтэй С нар Хярхан голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.

Тухайн өдөр голын эргээс тухайн иргэдийн унаж явсан мотоциклыг нь олсон бөгөөд "Хярхан” голын дагуу 32 километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Davidgus
Davidgus
2020-07-31 06:18

Видеорегистратор Junsun
Неповторимое устройство, комбинирующее в себе самые серьёзные для автолюбителя функции. Снабжает ре�##�истичное и четкое видео с большим уровнем дет�##�изации. Даёт предупреждение о всех современных радарах на пути, и

Холбоотой мэдээ

Back to top button