Нийгмийн

“The HU” хамтлагийн хандив өргөх “ГЭРЭГ” тоглолтоос 53 сая төгрөг цугларчээ

Өчигдөр /2020.06.29/ “The HU” хамтлагийн Улсын онцгой комисст хандив өргөх “ГЭРЭГ” тоглолт болсон билээ. 

Энэхүү тоглолтын үеэр нийт 53 сая төгрөг цугларсан ба хандивыг шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах аж.

Тус хандивын  тоглолт White Rock Center-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажилласан юм. Тоглолтоор “The HU” хамтлаг “Шөөг шөөг”, “Агаар нэгэн буй”, “Гэрэг”, “Хун ээжийн домог”, “Учиртай гурав”, “Ширэг ширэг”, “Бие биелгээ”, “Юу вэ, юу вэ, юу”, “Чонон Сүлд”, “Их Чингис Хаан”, “Энэ Монгол билээ” зэрэг уран бүтээлүүдээ хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-29 14:25

Hurd handiviin toglolt hiigeed hediig tsuullsan bilee

Холбоотой мэдээ

Back to top button