УЛС ТӨР

Нийслэлийн болон хоёр дүүрэг, таван аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон хоёр дүүрэг, зургаан аймгийн Засаг дарга сонгогдон, төр түшихээр болсон билээ.

Тэд 2020 оны парламентын анхдугаар чуулганаас өмнө хуулийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх шинэ гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Шинээр гишүүнээр сонгогдсон Засаг дарга нар:

  • Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин
  • Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар
  • Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал
  • Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут
  • Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан
  • Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
  • Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан гишүүнээр сонгогдсон тул албан тушаалаа өгөх учиртай.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
ирг
ирг

Ямар ч эрх мэдэлгүй их хуралд шинэ цэрэг болж очсон нөхдүүд хөөрхий.

Back to top button