НИЙГЭМ

Далайн гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 23-наас ирэх долдугаар сарын 7-ны өдрийг дуустал хугацаанд БНХАУ-аас загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лаборатрийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Иймд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар  тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа болно. Монгол Улсад орж короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байгаа билээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button