Нийгмийн

Хотын захирагчийн албыг Ж.Батбаясгалан түр удирдана

Өчигдөр /2020.06.30/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан билээ. Иймд хотын дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах аж. С.Амарсайханы хувьд 2019 оны хоёрдугаар сард шинэ даргаар томилогдож байсан юм.

Маргааш буюу долдугаар сарын 1-нд НИТХ хуралдаж, хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилснаар томилгоо хийгдэх учиртай. Гэвч өнөөдөр тус асуудлыг хэлэлцэх эсэх нь баттай болоогүй байгаа аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button