УЛС ТӨР

Анхдугаар чуулганыг Х.Баделхан гишүүн даргалж байна

2020 оны УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон 76 гишүүн өнөөдөр тангаргаа өргөн, анхдугаар чуулган хуралдаж байна. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь 66 настай Х.Баделхан.

УИХ-ын дэгийн тухай хуулийн 11.2-т зааснаар Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргалах заалттай.

Энэ дагуу анхдугаар чуулганыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн даргалж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button