НИЙГЭМ

ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор татаж авна

Улсын онцгой комиссоос ОХУ-д оршин сууж буй иргэдээ энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татан авах шийдвэр гаргасан байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд Улаан-Үд хотоос өөрсдөө нийтийн тээвэр эсвэл унаа хөлслөн Хиагт боомтод очих бөгөөд хилээр нэвтрэхийнхээ өмнө коронавирусийн халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой аж.

Мөн түүнээс гадна тусгаарлах байр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрүүдийг хийсэн байх ёстойг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button