УЛС ТӨР

Д.Цогтбаатар: Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй

Монгол Улс төвийг сахих тухай статустай болсон, Д.Цогтбаатар сайдад төвийг сахих статусыг сурталчлахгүй байхыг даалгасан тухай мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодруулахад “Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан, төвийг сахих статустай болгох гэж оролдсон. Гэвч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон. 

Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 13:12

Чи ямар өрөвдмөөр юм бэ? Дэмжээд цааш сурт�##�члах нь чиний үүрэг !

Холбоотой мэдээ

Back to top button