Нийгмийн

“Тусгаарлах байрны хоолны чанар муу байгаа асуудлыг шалгасан, сайжирч байгаа”

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр, “мэргэжлийн байгууллага эрүүл мэндийн яамнаас тусгаарлах 21 хоногийн тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж буй иргэдийн байр, байгууламжийн асуудлыг тусгайлан авч үзэж, аль болох шийдэхийг хичээж байгаа” хэмээх мэдээллийг өгөв. Тэрбээр мөн гадаадаас эх орондоо ирэхээр зорьж буй иргэдэд хандаж,

“Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг эхнээс нь бүртгэн шалгаж байгаа. Иргэддээ захиж хэлэхэд гуравдагч этгээдийн хүнээр дамжуулан өргөдөл гомдлоо битгий өгөөрэй. Заавал өөрийн биеэр өгөхийг хүсэж байна. Мөн эх орондоо ирээд тусгаарлаж байгаа иргэдийн хоолны чанартай танилцсан. Үнэхээр л муу байсан. Бид хоол хийсэн тогооч, холбогдох хүмүүстэй нь уулзаж, зөрчлийг арилгуулахаар ярилцсан. Одоо нөхцөл байдал сайжирч байгаа” хэмээх хариултыг өгсөн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 13:27

Хоол нь сайжрах гэсээр байт�##� корона дууслаа ш дээ Ууганбаяр аа.

Үнэн
Үнэн
2020-07-01 13:46

Шоронд байгаа биш дуугүй гудар гэж болохгүй шүү. СТАНДАРТ-байх хэрэгтэй

Zochin
Zochin
2020-07-01 19:28

Ta nar eh orondoo irchiheed tevcheertei Bai. Hool golj mayglah yahav. COVID-19 tusval Yun hool goloh........

Холбоотой мэдээ

Back to top button