НИЙГЭМ

Долдугаар сарын 1-ний сүүдэр өнөө ч арилаагүй

Өнөөдөр долдугаар сарын 1. Монгол түмний хувьд хамгийн бараан дурсамжтай, “хар” өдөр. Цаг хугацаа хөвөрсөөр 12 жилийг элээсэн ч бид мартаагүй, мартах учиргүй өдөр мөнөөс мөн. Өнөөдөр эл харамсалтай өдөр тохиодгоороо тохиолоо.

2008 оны зургадугаар сарын 30-нд нар жаргадгаараа жаргаж, монголчуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсэн. Харамсалтай нь маргааш нь юу болсон билээ.

Зуны сайхан нарлаг өдөр. Нар мандаж, эртлэн боссон хүмүүс ажилдаа яаран автобусанд сууцгаасан. Гэхдээ тэдний цөөнгүй нь ажил руугаа бус Сүхбаатарын талбайд очин, жагсаалд нэгдсэн юм.

 “Ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшилье”.  Харамсалтай үйл явдлын эхлэл болсон энэ үг 12 жилийн дараах энэ өдөр олон хүний бараан дурсамжийг сэргээж байгаа нь мэдээж. Өнөөдөр бүр ч тодоор.

Энэ өдрийг бид мартах учиргүй. 2020 оны долдугаар сарын 1-нд нар манддагаараа мандан, бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Гэвч 12 жилийн өмнөх энэ өдөр харамсалтайгаар амиа алдсан таван иргэн хэзээ ч босоод ирэхгүй. Тэр өдрийн бараан дурсамж бидний бодлоос хэзээ ч арилахгүй. Ерөөс долдугаар сарын 1-ний сүүдэр одоо ч арилаагүй. Цаашид мөддөө арилахгүй нь бүр ч харамсалтай.

Р.ЭРДЭНЭЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 14:36

2008.07.01

Back to top button