УРЛАГ

“The Hu” хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гарган, Хүннү рок урсгалыг хөгжүүлж буй “The Hu” хамтлагийн басс гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарчээ. Улмаар түүний оронд хөгжимчин Б.Нямдавааг хамтлагтаа элсүүлэв. Урлагт дуртай, хорхойтой хүмүүс Б.Нямдавааг рок алтернатив чиглэлээр уран бүтээлээ туурвидаг, “Аадар” хамтлагийн басс гитарчин байснаар нь илүү сайн мэднэ.

“The Hu” хамтлаг 2016 онд анхлан байгуулагдсан ч тэд өөрсдийгөө бэлтгэж, уран бүтээлээ чанаржуулсаар хоёр жилийн дараа  “Yuve Yuve Yu” нэртэй уран бүтээлээ цацан, Монголдоо төдийгүй дэлхийд тэсрэлт хийсэн юм.

Мөн 2019 оны есдүгээр сарын 13-нд “ГЭРЭГ” нэртэй анхны цомгоо гаргасан нь Billboard-д “World albums” төрөлд нэгдүгээрт орсон юм.

“The Hu” хамтлагийн есөн гишүүн.

-Хамтлагийн ерөнхий продюсер нь МУГЖ Б.Дашдондог

-Үндсэн 4 гишүүн: Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах (морин хуурч, хөөмийч)

Хамтлагийн гишүүн: Г.Нямжанцан буюу Жаяа (хөөмийчин, хөгжимчин), Энхсайхан буюу Энкүүш (морин хуурч, хөөмийчин), Тэмүүлэн буюу Темка (Товшуур хөгжимчин)

Цахилгаан хөгжимчид:

Хамтлагийн гишүүн Одбаяр ( бөмбөрчин), Жамбалдорж (Соло гитарчин), Өнөмөнх (хөгжимчин), Б.Нямдаваа (хөгжимчин).

Хэдхэн хоногийн өмнө хандивын онлайн тоглолт зохион байгуулсан “The Hu” хамтлагийг 2019 оны сүүлээр “Чингис хаан” одонгоор шагнасан юм.

Р.ЭРДЭНЭЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button