Нийгмийн

Сэлэнгэ аймгийн иргэд Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж, шүүхийн гадна жагсаж байна

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнбатыг сонгуулийн сурталчилгааных нь үеэр шүүхээс албадан баривчилж, өдгөөг хүртэл цагдан хоригдож байгаа билээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн. Ж.Эрдэнэбатын хувьд хоригдож байсан учраас гишүүний тангаргаа өргөж чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбатыг шүүх хурал болохтой холбоотойгоор Сэлэнгэ аймгийн 17 сум, дөрвөн тосгоны иргэдийн төлөөлөл шүүхийн гадна жагсаж, эсэргүүцлээ үзүүлж байна. Тэд “Ж.Эрдэнэбат гишүүний аймагтаа юу хийснийг бид мэднэ. Түүнд аймгаараа итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээс сонгосон байтал цагдан хорьж буй нь хууль бус үйлдэл юм” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-02 11:16

Иргэд шаарддаг зүйл биш. шүүх тогтоогоод суллах эсэхийг шийдэх ёстой. Иргэдийн ард хэн ч байж болно.

Unshigch
Unshigch
2020-07-02 14:20

Aluurchin elbegdorj gazriin naimaachin enhbold gedeg 2 shaariin baasaar hoollogch erdenebat hulgaich shorond baih yostoi.
Mongolchuudaas urvaj, hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen erdenebat hulgaichiig omoorch baigaa hymyys bygd urvag

Холбоотой мэдээ

Back to top button