Нийгмийн

Ж.Эрдэнэбатыг шүүх хурал өмгөөлөгчгүй үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагаас Ж.Эрдэнэбатыг шүүх хурал эхэлсэн. Шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүгчид хэргийн материалтай танилцах хугацааг олгох, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өгсөн ч, хүлээж аваагүй байна.

Улмаар өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдааныг дундаас нь орхин гарч, шүүх хурал өмгөөлөгчгүй үргэлжилж буй юм. Энэ тухай тэрбээр хэлэхдээ,

“Би өнөөдрөөс эхлэн Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тиймээс би хууль ёсны дагуу үйлчлүүлэгчийнхээ хэргийн материалтай танилцах, нөгөө талтай тэгш мэтгэлдэх үүднээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгчид тавьсан. Гэвч миний хууль ёсны хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Тэгэхээр шүүх хурал өмгөөлөгчгүй л үргэлжлэх болоод байх шиг байна” хэмээн хэвлэлд өгсөн тодруулгадаа хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-07-02 14:57

Арай ч харгис юм болж байна даа?!

Зочин
Зочин
2020-07-02 16:05

ert tanilcahgui uygaa hiij bsn um b

Иргэн
Иргэн
2020-07-02 16:06

Монголын шүүх дампуурчээ. Соци�##�изм байгуулж байх үед энэ шүүх гээч нь ямар байсан бол.

Зочин
Зочин
2020-07-02 23:54
Reply to  Иргэн

Хулгайч улс төрчид үнэнд гүйцэгдээд ирэхээрээ өмгөөлөгчөө солих өөр элдэв ш�##�таг гаргаж цаг авч шүүх ажилгааг сунжируулдаг технологтой болсон одоо боливол таарна хоригдох хоногоосоо хороож эртхэн ялаа эдэлсэн нь дээр дээ

зочинзочинзочинзочин
зочинзочинзочинзочин
2020-07-02 22:39

үнэн зөв олоод зөв байв�##� гараад ирнэ шүү дээ

Зочин
Зочин
2020-07-02 23:59

Ирэх жил танай комнист намын 100-н жилийн ой болно ял эдэлэх нь тодорхой юум чинь эртхэн ялаа аваад явж байв�##� зарилаг өршөөлд хамрагдаад арай үхчихэлгүй гараад ирэх байлгүй дээ эрдэнэбатаа

Холбоотой мэдээ

Back to top button