Нийгмийн

Сөүл-Улаанбаатарын нислэгээр Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нар иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20.25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан билээ.

Тус онгоцоор 256 иргэн ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэдийн дунд “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нөхөр Б.Баттүшигийн хамт ирсэн байна. Н.Цэлмүүний хувьд өвөл хоёрдугаар сард АНУ-руу явсан ч хөл хорионы улмаас БНСУ-д гацаад байсан аж. Энэ тухай нэгэн Фэйсбүүк хэрэглэгч “Монгол буцах хүсэлтэй иргэд (Солонгосоос)” хэмээх грүпэд ийн бичжээ. “Яг одоо хүмүүс онгоцноосоо бууж байна. Батболдын Баттүшиг, Нямтайширийн Цэлмүүн нар бизнес классын хамгийн урд суусан бөгөөд нэрээ дуудуулалгүй эхний эгнээнд буугаад алга боллоо” хэмээсэн байна.

Иргэд энэ талаар шүүмжлэлтэй хандаж байсан ч Н.Цэлмүүний нөхөр Б.Баттүшиг “Манай гэр бүл нялх хүүхэдтэй, эхнэр жирэмсэн байж болохгүй юу, адилхан 21 хоног тусгаарлагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

21
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
18 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Адилхан л монгол хүмүүс ирж болохгүй нь юу байгаа юм. Харин ч ухамсартай мундаг залуус. Баттүшиг Цэлмүүн нартаа аз жаргал хүсье.

Зочин
Зочин

баян хүмүүсээ үзэн ядахаа больё адилхан л хүн шдээ ямар танай хүүк еөөк нар шиг татвар төлөгчдийн мөнгөөр баяжаа юу

Зочин
Зочин

Tm shu. Harin ch odoo l irj bgam bn. Tgeed ch business class unetei blhr humuus ter bur irj chadahgui shd

Зочинбар
Зочинбар

Цагаан суварга энэ их олон орд газрыг Нямтайшир баагаад бий болгочихсон юм уу. Хуцдын.

Зочин
Зочин

Chi tgd bii bolgoson uu. Olborlolt hiij chadah bgaa ne l asgiglana shuudee. Uul uurhai erhledeg bolohoos Ed chine turuus tursun terbumtan lav bish. Oligarch bol turuus tursun humuusiig heldeeeg.

Иргэн
Иргэн

Шалтгаан нь бид хэмжээгүй их мөнгөтэй та нар мөнгөгүй гуйлгачин үлд бид явлаа л гэсэнтэй адил сонсогдож харагдаж байна цаана нь өчнөөн ядарсан өвдсөн зовсон оюутан үлдэж байгаа ш дээ БАЯЧУУД АА гэж

Mgl
Mgl

Mungutei bayan baij bolnoo…chuhamdaa ter ih mungiig shudargaar olsnu?

ЗочинАрд
ЗочинАрд

Ulsdaa ih tatvar tolj olon hund ajliin bair gargasan aj ahuigaa sain avch yavaa humuus ireh nl zov.

Зочин
Зочин

4 nastai achaa avch chadahgui 4 deh sardaa yvj b.a urguduluu uguud uguud suuj b.a daa

Зочин
Зочин

Uuganbayr hezee suulgah bol …

Зочин
Зочин

Gui yahavdee Ed nar bas hun bizdee, nyalh huuhedtei gesen tgd shalguurt ne taarch bn sjde

Зочин
Зочин

Монголчуудын дийлэнх нь баяжих хүсэлтэй гэвч баян хүнд бас дургүй хаха

Ганаа
Ганаа

Za yahav dee, nyalh huuhedtei, jiremsen hun iree l biz. Harin ch udaan gertee irj chadahgui baih shig bolloo shd.

Зочиэ
Зочиэ

Цэлмүүн их хүлээцтэй хандаж дугаараа хүлээж бгаад ирсэн тиймээс буруу бичих хэрэггүй

zochin
zochin

irne ll bizde adilhan ll mongol hun shde.

Зочин
Зочин

Нэгэн хамба лам крантинд оролгүй шууд машинд суугаад явсныг олон хүн гэрчилдэг

Зочин
Зочин

Хэний хүүхэд, хэдий хөрөнгө чинээтэй байх нь хамаагүй. Хамгийн гол нь бид энэ ертөнцөд нүцгэн ирээд, нүцгэн л буцна. Цэлмүүн, Баттүшиг 2 ч гэсэн хүн. Жирэмсэн, нялх хүүхэдтэй хүмүүсээ татан авч байгаа бол Цэлмүүн ч гэсэн адилхан…

Зочин
Зочин

Зй яахав дээ ирээ л биз дээ сүртэй гарууд шүү

Зочин
Зочин

Ene har Baraan humuusiig yanaa urgelj hund ataarhaj muuhaig bodood haraagaad baihaar bolj butdegiin baihdaa aimaar ym ene 2 zaluu eh orondoo ireheer yu bolohgui baigaan bol hund baigaa ymand ataarhaj buhimdaad yadag bnaa

зочин
зочин

Аль 4 сард л Солонгост бн гээд байсан одоо ирж бг юмуу. МАНАЙХАН БАЯН ГЭЭД ҮЗЭН ЯДЧИХ ЮМ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД АЖИЛ ОЛГОГЧИД ТАТВАР ТӨЛӨГЧИД ШҮҮ ДЭЭ . ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ ҮЙЛИЙГ НЬ ҮЗЭХ ЮМАА. ХҮНЛЭГ СЭТГЭЛ АЛГА БОЛЖ ДЭЭ

Zochin
Zochin

Zaa yahav de,iim tsag ued mongol hun mongoldoo irj l bval bolj bna shu de.irsen mongolchuudaas maani verus garaaguig sonsood bayarlalj bna.

Back to top button