Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичиг 10 сарын өмнө ГХЯ-нд ирсэн ч нийтэд мэдээлэлгүй өнгөрчээ

Гурван үе дамжин Малайзын Засгийг барьсан тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак улсынхаа баялгийн сангийн мөнгийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан хэргээр өдгөө ял эдэлж буй.
Малайзын шүүх түүнд өнгөрсөн жилийн өдийн 12 жил хорих ял оноосон.
Ноцтой нь түүнийг шүүх үеэр баялгийн сангаасаа завшсан мөнгөнөөс 15 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хамаарал бүхий компанийн данс руу. Түүнээс Сү.Батболдын хүү Баттүшигийн данс руу 40 мянган ам.доллар шилжиж орсон нь тодорхой болсон.
Улмаар Малайзын шүүх тус мөнгөн гүйлгээний учрыг нэхэж, Монгол Улсын Гадаад харилцааны яам руу албан бичиг явуулсан гэх мэдээлэл байдаг. Харин яг хэзээ, юу гэсэн албан бичиг хэнээр дамжуулан явуулсан хугацаа нь тодорхойгүй.
Мөн уг асуудлыг С.Шаарийбуу хэд хэдэн удаа сануулж, хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тодруулах ёстойг хэлж буй.
Учир нь Б.Баттүшигийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх Малайзын Ерөнхий сайд асан Нажиб нь 19 жилийн өмнө Ш.Алтантуяа гэх монгол эмэгтэйг хэрцгийгээр хөнөөх үүрэг өгсөн гэх зангилаагаар уг хэрэгт холбогддог нэгэн.
Харин Ш.Алтантуяагийн аав нь С.Шаарийбуу.
Тэрбээр өнгөрсөн 19 жилийн хугацаанд охиныхоо хэргийг илрүүлэхээр уйгагүй зүтгэсний эцэст Нажибын тушаалаар охиныг нь хөнөөсөн гэх Малайзын цагдаагийн албаны хоёр хүнд ял үүрүүлж чадсан ч ял бүрэн хэрэгжээгүй. Ял хэрэгжихгүй байх хууль зүйн орчныг нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Болд тавьсан байдаг.
Хэргийн дэлгэрэнгүй процессыг ЭНД дарж харна уу.
Үүнээс гадна Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь хууль бусаар хувьдаа завшсан мөнгөнөөс Монголын Ерөнхий сайд байсан Сү.Батболд хамаарал бүхий компани болон түүний хүү Б.Баттүшигийн данс руу илгээсэн учрыг нь тайлбарлана уу гэх албан бичгийг Малайзын шүүх С.Шаарийбуугийн тус улс дахь өмгөөлөгчөөр дамжуулан Монгол руу явуулжээ.
Түүнчлэн уг шилжүүлэг нь явсаар Ш.Алтантуяагийн аллагын хэргийн мөрдлөгт 19 жилийн турш Монгол Улс нэг ч удаа дэмжлэг үзүүлж байгаагүйн нэг шалтгаан байх магадлал ч бий. Учир нь Монголын талаас Ш.Алтантуяагийн хэргийн захиалагчаар шүүгдэж байсан Нажибын зөвлөх “Багинда гэх хүнд битгий хэрэг үүсгээрэй” гэх бичгийг Малайзын шүүхэд илгээсэн байдаг.
Тиймээс С.Шаарийбуу Сү.Батболд гэдэг хүн Нажибид ямар тус хүргэснийхээ төлөө их хэмжээний мөнгө авав гэдэг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад сануулсаар байж болох талтай.
Мөн уг асуудлыг Сү.Батболд болон түүний хүү няцааж, албан ёсны хариулт өгөөгүй. Цаашлаад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам гээд аль аль шалгаагүй дүр зурагтай байна.
Эдгээрээс гадна Малайзын шүүхээс ирсэн гэх дээр дурдагдсан албан бичиг ямар байгууллагад ирж, яагаад олон нийтэд мэдэгдээгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Иймд Малайзын шүүхээс тайлбар нэхэж Монгол руу явуулсан тус албан бичгийн он цагийг хөөж үзэв.
Албан бичиг сонгуулийн өмнө буюу өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны яаманд цахим шуудангаар иржээ. Улмаар яам тус бичгийг С.Шаарийбууд дамжуулан өгсөн аж. Ингэхдээ энэ талаар нийтэд мэдээлээгүй өнгөрчээ.
Бичигт “2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Малайзын Ерөнхий сайд одоо хэрэгтэн болоод байгаа Нажиб Разакаас агуулга зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсныг Малайзын шүүх тогтоогоод байна. Энэ нь Нажибын шоронд хоригдох шалгаан болоод буй "Малайзын баялаг"-ийн санг хоосолсон хэрэгт хамтарсан үйлдэл болсон гэмээр. Эл шилжүүлэг цаг хугацаа хамтарсан үйлдлээрээ уг хэрэгтэй давхцаж байна гэж Малайзын шүүх сэжиглэж байна. Тиймээс энэ шилжүүлгийн талаар тайлбар илүүлнэ үү” гэсэн байжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайл батцэцэг батболд баттүшиг
Ерөнхийлөгч нь Казиночин, УИХ-ын дарга нь Нүүрсчин, ЕС-д Худ�##�ч хулхи, ГХ-ын сайд нь Гэмт хэргийг хав дардаг гээд энэ Төрд шударга Ариун явд�##�тай Албан хаагч байна уу,,,,,
ХҮЗҮҮ СЭЭРЭЭРЭЭ ХОЛБОЛДСОН АВИЛГАЧИД ТӨРИЙН ЭРХЭНД ГАРХААР ИЙМ БОЛЖ БАЙНА
40 мянган доллар яаж бодохоороо 51,7 тэр бум төгрөг болдог байна аа мангар толгой
19 жилийн өмнөх 40 сая доллар юм байна. Тэр үед ханш 1292 төгрөг байсан бололтой.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Бузар хогнууд шүү эд нар. Цөмөөрөө багаараа хуйв�##�дагчид
Ийм бичиг ирсэн бол тэгээд төрийн бүх �##�ба ажиллана. Энэ бичгийг үндэслээд төрийн бүх холбогдох байгууллага ажиллах ёстой. Хууль зүйн яам, Эдийн засгийн яам гэж байдаг бол АТГ гээд бүх холбогдох газар ш�##�г�##�т эхлүүүлэх хэрэгтэй. Бүтэн жил болох гэж байна. Төрийн �##�ба нь бичиг аваад төд хоногийн дотроос ажиллаж эхэлнэ гэсэн хууль байдаг !
Гадаад харилцааны сайд асан Л.Болдыг яагаад Монгол улсын эсрэг ажилласныг заав�##� ш�##�гах хэрэгтэй. Та нар урвасан гээд ганц лам, ганц яруу найрагч хүүхнийг лам нарын асуудлаар шийтгээд байгаа биз дээ. Энэ чинь жинхэнэ төрийн �##�баны хэмжээнд маш буруу ажиллаж буй хэрэг. үүнийг эх орноосоо урвасан гэхгүй бол юуг урвасан гэж үзэх вэ ? Гадаад харилцааны сайд нь Монголын иргэний �##�лагын захиа лагчийг битгий шийтгээрэй гэж гадаадын иргэнийг хамга�##�ж �##�бан туша�##�аа дурдаж захиа бичнэ гэдэг УРВАХ. Адилхан урваснаар шийтгэж олон жилийн хорих ял өгөхийг шаардаж байна.
Яагаад 15 саяыг Ма лайзийн баялгийн сангаас, тэтгэврийн сангаас авсан бэ л гэдэгт хариулт бидэнд ч хэрэгтэй байна. Үүнийг хийж бидэнд болон Ма лайзын шүүхэд хариу өгөх хүмүүс нь хуулийнхан цагдаа, АТГ, шүүх. Б гэж гориотсон амьтан одоо 40000 байтугай амд-тэй болсон биз. Уучла лт гуйгаад Ма лайзуудад баялгийн санд нь тэр мөнгөө буцаагаад өгчих бэл бэлчин байгаа байлгүй. Яагаад ингэж байна вэ гэхээр, Б нь гадаадад сурсан, аав шигээ төрийн а лбаны нэр барьж, олон хууль бус юм хийгээгүй байх магадла л өндөр тул ийм жижигхэн асуудлыг боловсролтой хүн шиг, гадаадад сурсан хүн шиг , соёлтой хүн шиг хурдан шийдчих боломж, хүмүүжил, сэтгэхүй баймаар. Эцэг нь бол авах юмгүй, шийтгэлээ аваагүй хууль зөрчигч. Гадаадад сурсан санхүүжилт нь цэвэр биш байх магадла л их ч, гадаадад сурч тэднээс үлгэрлэн жоохон ч гэсэн биөэ зөв авч явах, буруутаж а лдаа гаргава л уучла лт гуйгаад за лруулдаг хэм хэмжээнээс сура лцсан байх.
ГХЯ уг бичгээ одоо зохих төрийн а лбадад уламжлуулан дамжуулах ёстой. Төрийн а лбаны ямар а лба, байгууллага руу дамжуулсан бэ ? Худа лч хүнд жил болох гэж байна. Холбогдох байгууллагууд авч ша лгах ажиллагаа эхэлсэн байх !
Төрийн а лбаны хуулиар гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гээд заачихсан байдаг !
Интэрнэт ухв�##� их юм гарч ирж байна даа. Хүү нь Эрдэнэтийн мөнгөөр сурсан гээд гарчихсан байна.
Cv-r sn shalga!
cv-g sn shalga,battsetseg yahaaraa dardgiin bas shalga! holbootoi!!!
Ер нь бүх юм буруу тийшээ яваад байна уу даа үудрага.шун�##�аа татаад улс орноо бодол доо
Иргэдийнхээ амиар хүртэл бизнес хийж мөнгө олдог юу гэсэн үг вэ арай ч дээ
Батцэцэг мэдээлж харагдаач. Өөрөө элчингийн наймаачин тендерчинүйлдэл нэг хүн нэгнийгээ илчлэхгүй.
Ene Batsetseg bol bish shvv.
Харин Батцэцэг авгай яахаас ч буцахгүй худ�##�ч авгай штэй
Америкийн хуулийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгө хураасан бичгийг хүртэл үл тоосон биз дээ.Францийн засгийн газраас бас авилгад өгсөн компанийг буруутгасан шийдвэрт хариу өгсөн ч юм уу үл тоосон.хариу өгөөгүй байж магад...Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль дүрмээ сахь...
Haaltiin geree gej…