Хэргийн мөрөөр

Гагц С.Шаарийбуугийн асуудал бус, Монгол төрийн чадамжийг нотлох шүүх хурал айсуй

2006 онд монголчуудыг төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагуудыг цочирдуулсан нэгэн хэрэг гарсан нь Малайз улсад Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа бусдын гарт онц хэрцийгээр амиа алдсан хэрэг байлаа.

Хэргийг эргэн сануулахад,

2006 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Шаарийбуугийн Алтантуяаг хоёр этгээд буудан хөнөөж, улмаар хэрэгтнүүд гэмт үйлдлээ нуун дарагдуулахаар цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарав. Хэргийн талаар түүнийг зорьсон газарт нь хүргэж өгсөн таксины жолооч цагдаагийн газарт очиж мэдээлсэн бөгөөд нүдэн дээр нь талийгаачийг өөр машинд суулган явахыг харсан тул тэрбээр анхны мэдүүлэгтээ болсон процессийг хэлжээ. Цагдаа нар машиныг дугаараар нь хөөж үзэхэд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй дугаар бүхий машин байсан нь тодорхой болсон юм.

Шаарийбуугийн Алтантуяа нь Орос, Англи, Хятад, Франц хэлтэй, өндөр боловсролтой эмэгтэй байсан бөгөөд 2004 онд Абдул Разак Багиндатай ажил хэргийн шугамаар танилцсан байна. Багинда Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал гэх албан тушаал хашдаг. Ш.Алтантуяа түүнд болон Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разакт орчуулагчаар ажилладаг байлаа. Тухайн үед Багинда Малайзын Ерөнхий сайдын орлогч Нажиб Разакийн зөвлөх байсан бөгөөд 2002 онд Малайзын Засгийн газар Францаас гурван шумбагч онгоц худалдан авах тэрбум еврогийн хэлцэл хийж эхэлсэн гэдэг.

Уг хэлцэлд талийгаач Ш.Алтантуяа орос, франц хэлнээс англи руу орчуулга хийж өгч, 2006 оны 10 дугаар сард удтал яригдсан уг хэлэлцээ нь ажил хэрэг болжээ. Гэхдээ хөшигний цаана Багинда хэлцэл хийхийн тулд олон зүйлийг нуун дарагдуулж, их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байсан учир энэ талаарх бүх уулзалтад Ш.Алтантуяа байлцаж, орчуулгыг нь хийж өгдөг байв. Хэлэлцээ хийгдсэний дараа Багиндагийн дансанд 114 сая евро байршсан тул Ш.Алтантуяа ажлын хөлсөө авахаар Куала Лумпур руу нисэж, Багиндатай уулзахаар явснаас хойш ор сураггүй болсон юм.

Малайзын цагдаа нар таксины жолоочийн өгсөн мэдээллээр Шах Алам дахь Субанг далайн ойролцоо ирэх үед “C4” тэсрэх бөмбөг хэрэглэсэн ул мөр болон араг ясны хэлтэрхийнүүд олдож, ДНХ-ийн шинжилгээгээр Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа мөн болохыг тогтоосон. Ийн хэрэгт холбоотой байж болзошгүй цагдаагийн 4 албан хаагчийг Багиндагийн хамтаар баривчилсан юм.

Улмаар хэргийг үйлдсэн 30 настай ахлах мөрдөгч Азила Хадри болон ахлах түрүүч 35 настай Сирул Азхар Умар нарыг баривчлан шалгаж эхэлжээ. Тэд Малайзын цагдаагийн тусгай хүчний элит нэгжийн Терроризмтой тэмцэх хэлтсийн ажилтнууд байсан бөгөөд Малайзын Ерөнхий сайдын орлогч Нажиб Разакийг Батлан хамгаалахын сайд байхад нь энэ албан тушаалд томилогдсон хүмүүс байв. Багиндаг мөн хэргийн оролцогчоор баривчилсан юм. Хоёр долоо хоногийн дараа Азила, Азхар нарыг Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт буруутган шүүх хурал товлогдсон.

Ш.Алтантуяаг Оросын тагнуул гэж худал хэлж, Багинда устгах даалгавар өгсөн

Хэрэг удсаар, 2007 оны 6 дугаар сард шүүх хурал болсон бөгөөд хэрэгтнүүд амь хохирогчийн талаар сөрөг мэдүүлгүүд өгсөн байна. Ийн түүний аав Монгол Улсын иргэн С.Шаарийбуу Малайзын Засгийн газрын эсрэг гомдол гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн юм.

2008 онд мөн л шүүх хурал болоход талийгаач Ш.Алтантуяаг Багиндатай хувийн харилцаатай байсан, түүнтэй хамтран гадаадад уулзалт зохион байгуулж байсан гэх агуулгатай мэдүүлгүүдийг хувийн мөрдөгч Баласубраминам өгсөн бөгөөд тэр 2013 онд зүрхний шигдээс гэх оношоор нас барсан байна.

Улмаар эл хүн амины хэргийг Абдул Разак Багиндаг захиалсан хэмээн хэрэгт татаж, хоёр жил шүүх хурал үргэлжилсний эцэст 2008 оны 10 дугаар сард түүнийг буруугүй хэмээн сулласан юм. Багиндаг цагаатгаж, хэргийг үйлдсэн Азила, Азхар нарын шүүх хурал цааш үргэлжлэх болов. Ингээд 159 хоног үргэлжилсэн шүүх хуралдааны ард Азила, Азхар хоёрыг аллагад буруутган цаазын ял оноох шийдвэр гарсан бөгөөд тэд давж заалдах хүсэлт гаргасан байдаг.

2013, 2014 онд хэрэгтнүүдийн давж заалдах хүсэлтийг хэлэлцэж тэдний цаазын ялыг хорих ялаар өөрчилсөн. 2015 онд Малайзын Дээд шүүхээс ялыг нь хэвээр үлдээх шийдвэр гаргах үед Азила ганцаараа шүүхийн шийдвэрийг сонсож байсан бөгөөд хэргийг хамтран үйлдсэн Азхар батлан даалтаар суллагдах үедээ Австрали улс руу оргон зайлсан юм. Түүнийг Австралийн Сиднейгийн Виллавудын цагаачдын хорих газарт хорьсон бөгөөд түүнийг Малайз руу шилжүүлэн авах хүсэлтүүд зориудаар удааширчээ.

2018 онд Малайзын Засгийн газар солигдсоны дараа С.Шаарийбуу тус улсын шинэ Ерөнхий прокурортой уулзаж охиныхоо аллагын хэргийг дахин мөрдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. 2019 онд хэргийг үйлдсэн Азила хорих ангиас “Багинда Ш.Алтантуяаг хөнөөх хэргийг захиалсан” хэмээн хэлэв. Ингэхдээ Багинда тэдэнд Ш.Алтантуяаг Оросын тагнуул бөгөөд улсад аюул учруулах хүн хэмээн устгуулах даалгавар өгсөн хэмээн мэдүүлж, дахин шүүх хурал товлуулж хэрэгт холбогдох шинэ нотлох баримт гаргах хүсэлт гаргасан байна. Харин Багинда үүний хариуд өөрийнхөө амийг аврахын тулд өгсөн мэдүүлэг хэмээн няцаасан юм. Ингээд 2020 онд Азилагийн хүсэлтээр шүүх хуралдаан дахин явуулахаар товлосон.

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт авлига өгсөн SRC International компаниас Сү.Батболдын хүү мөн мөнгө авсан байж болзошгүй гэв

Охиноо бусдын гарт зэрлэгээр хөнөөлгөсөн С.Шаарийбуу бүх шатны шүүх хуралдаанд оролцож, хувиараа өмгөөлөгч хөлслөн охиныхоо хэргийн араас өнөөдрийг хүртэл явсаар байна.

2008 онд болсон шүүх хурлын үеэр Монголын Гадаад харилцааны яамнаас Багиндаг цагаатгаж өгөх хүсэлт гаргасан төдийгүй 2011-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Багиндагаас ямар шалтгаан, зорилготой нь үл мэдэгдэх их хэмжээний мөнгө авсныг Малайзын шүүх тогтоосон хэмээн С.Шаарийбуу манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн үед тусгай албанд томилогдсон хоёр цагдаа Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн бөгөөд харин Нажиб Разак улсынхаа Хөгжлийн сангийн авлигын хэрэгт холбогдон 2020 онд гэм буруутай нь тогтоогдож 2022 онд 12 жилийн ял сонссон. Нажибын хувийн дансанд нь SRC International компаниас 42 сая рингит буюу 9.4 сая ам.долларын авлига авсан нь нотлогдсон юм.

Гэтэл бидний олж мэдсэнээр Нажибын шүүх хуралдаанд Хөрөнгийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Анжела Баркхаус мэдүүлэг өгөхдөө “Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хүү 15 сая ам.долларын эх үүсвэрээс 40,000 ам.доллар авсан. Уг мөнгө нь санхүүгийн хүндрэлд орсон SRC International компаниас гаралтай байж болзошгүй гэж үзэж байна” хэмээн хэлсэн талаар дараах сайтад мэдээлжээ.

Хэрэг улам ээдрээтэй болох тусам тэр ээдрээний араас С.Шаарийбуу мөшгисөөр, хоёр өмгөөлөгчтэйгөө Малайз, Монголын хооронд цуцалтгүй явсаар байсан ч Монголын төр түүнд өчүүхэн ч гар сунгасангүй. 2011 онд тухайн үеийн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ч хандав. Монголоор тогтохгүй Малайзын эрх бүхий албан тушаалтнуудтай ч уулзаж охиныг нь хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг уйгагүй шаардсан. Монголын төр улсынхаа иргэний амь насын араас хөөцөлдөх нь байтугай өөрсдөө тээг тушаа болж, нүүр бууруулж ирсний жишээ олон бий.

Багиндаг 2010 онд цагаатгах шийдвэрийг гаргахад шүүх танхимд энэ шийдвэрийг нүдээрээ харж суусан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 10-нд энэ хэрэгт ял шийтгэл эдлэж байгаа цор ганц гэрч Азилаг Малайзын давж заалдах шатны шүүх цаазын ялаас нь мулталж 40 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэв.

Ингэж цаазын ялыг нь өөрчилж өгнө үү хэмээн С.Шаарийбуу өөрөө хүсэлт гаргажээ. Учир нь Австралид хоригдож байсан Азхар шоронгоос суллагдаж, Багинда цагаадаж, хэргийн цор ганц гэрч гэгдэх гэмт хэрэгтнийг цаазаар авхуулчихвал гэрчгүй үлдэнэ хэмээн үзэж ийн С.Шаарийбуу хүндхэн шийдвэртэй тулгарсан байна.

Тэрбээр Малайзын Засгийн газарт,

  • Азилагийн мэдүүлэгт тусгагдсан хэргүүдийг, тэр дундаа нэр дурдагдсан хүмүүсийг нарийвчлан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх;
  • Амалсан ёсоор хууль дээдлэх, шүүхийн тогтолцооны шударга байдлыг дээдлэн, сайн засаглалын зарчимд нийцүүлэн яаралтай ажиллах;
  • Цагдаагийн ахмад асан Сирул Азхар Умарыг Австралиас шилжүүлэн өгөхийн тулд түүний үйлдлийн хууль ёсны үр дагаварт хүргэхийн тулд ямар хүчин чармайлт гаргаж байгааг тодруулна уу хэмээн шаардлага тавьсан.

2022 онд Малайзын Дээд шүүхээс талийгаач Шаарийбуугийн Алтантуяагийн ар гэрт 5 сая рингит буюу 1.13 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Харин өнөөг хэр Малайзын Засгийн газар энэ хохиролыг барагдуулаагүй. Ингээд энэ долоо хоногийн лхагва гарагт Малайзын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохиролыг 30 хоногийн дотор барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн ч Малайзын Засгийн газар давж заалдсан.

Давж заалдах шатны шүүх хурал 2025 оны 5 дугаар сарын 19-нд товлогдсон бөгөөд С.Шаарийбуугийн талд шүүхийн шийдвэр гарвал Малайзын Засгийн газар нөхөн төлбөрөө олгох болно.

Уг шүүх хуралдаан бол дан ганц С.Шаарийбуугийн бус Монголын төр нэг иргэнийхээ алтан амийг хэрхэн авч үздэг вэ гэдгийг дэлхий дахинд харуулах шүүх хуралдаан байх болно.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үл таалагч
Үл таалагч
2 сар 14, 2025 09:32

Манай төрийн хандлага иргэнээ аврах нь байтугай авилга хахуульд найр тавьж байгаа нь үнэндээ эх орноо худ�##�дсантай бараг ялгаагүй шахам үйлдэл бус уу??? Төрд гарсан томчуудын зарим нь гадны авилга хахууль авсныг дэлхий даяар зарлаж байхад манайд авилгачаа хамга�##�ж ямар нэгэн арга хэмжээг одоог хүртэл аваагүй байгаа нь төрийг идэх түшмэл дотроосоо гэж энэ байх. Өнөөгийн ерөнхийлөгч болон түүний хамаастнууд нь банкны мөнгөөр гадаадад казино тоглож бсан гэхээр ямархуу овилгогүй хүмүүс байгаа нь монголын түүхэнд хар толбо болон үлдэх биз ээ.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 12:12

өөрсдөө хахууль авчихсан үйлийн үр гэж бий шүү заваан новшнууд ёстрй баатар аав зорьсог хэрэг нь бүтээсэй

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
2 сар 14, 2025 13:16

Монголын төр шившиг. Алуурчдыг цагаатгах хүсэлт гаргасан хшн нь хэн бэ? Арай юмаа. Нэг өдөр бүх үнэн илрэх болтугай.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 13:20

su batbolduud yaj ter mongoo shingeej noir ni hurch bnaa buzar garuud torni hamgaaltsan gej bgaa su batbold ovgoniig

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:36

Багиндаг буруугүй гэж шүүх суллаагүй байх. Хэрэгт холбоотойг батлах шууд нотлох баримтууд цагдаагийн т�##�аас олоогүй тул ханг�##�ттай нотлох баримтгүйн улмаас чөлөөлсөн байх. Бусад нь шүүгдээд байгаа гол ш�##�тгаан бол шууд батлах нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд байгаа учраас мултарч чадахгүй байгаа юм. Үүнийг буруугүйн улмаас сулласан гэж болохгүй. Шүүх ч тэгж сулладаггүй. Ханг�##�ттай нотлох баримтгүйн улмаас гэдэг !

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:38

СҮ. Батболдыг яагаад АТГ ш�##�гадаггүй. Хүүтэй нь хамт ?

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:45

Гадаад харилцааны яамнаас хүсэлт гаргасан хүний нэрийг Монголын хуулийн байгууллага олж чадна биз дээ ? Эх роноосоо урвасан хэргээр ялаач. Яахаараа өөрийн иргэний �##�лагын захи�##�агчийг цагаатгах хүсэлт явуулдаг ? Энэ хүмүүсийг олох хэрэгтэй Монголын хуулиар шүүх хэрэгтэй байна !

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:46

Багинда ганцаараа шүүгдэхгүй бултаж чадаж байгаа ч дэлхий нийтээрээ хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэж мэднэ.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:52

Төгсгөл нь ш�##� утгагүй. тэртэй тэргүй ажиллахгүй байгаа төрийг өөд нь татсан. тэгж болохгүй. Тэдний хэрэг одоо байхгүй. одоо ганцхан Монголын т�##� өөрийн зүгээс өөрийн хуулийн хүрээнд уг хэрэгт оролцсон ГХЯ-ы болон бусад төрийн �##�бан хаагчидтай тооцоо бодож цэгцлэх шаардлагатай байна. Мөн үүнйиг бичсэн этгээд уг хэргийн зөвхөн АЗИ т�##�ын мэдээлэлтэй байна. өөр зүгийнхэн бас арай өөр мэдээлэлтэй байлээ.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:55

СҮ.БАТБОЛД болон 2011-12 оны сайд асан , Ш гуайд ТВ-н өмнө худ�##� орчуулга хийгээд байсан з�##�ууг гэх мэт бүгдийг нь олж таарах шийтгэлийг нь шүүхээр өгүүлэх шаардлагатай. Манайхны хуулийн байгууллага огт ажиллахгүй байгаад л гайхаж байна. ийм мэдээлэл цацагдаж байхад сэмээрхэн ш�##�гаад авах хэрэгтэй. Үнэн бол байв�##� �##�бажуулаад шүүх рүү нь шилжүүлчих хэрэгтэй.

иргэн
иргэн
2 сар 14, 2025 16:01

Шаарийбуй гуай тууштай вж чадасны эцэст үр дүнд хүрлээ. Өнчин үлдсэн хүүдүүдэд нь туслах хэрэгтэ

МАЛАЙЗААС ЗАЙГАА БАРЬЯ
МАЛАЙЗААС ЗАЙГАА БАРЬЯ
2 сар 14, 2025 16:39

МАЛАЙЗТАЙ ХИЙЖ БУЙ ХУДАЛДАА, ХАРИЛЦААНДАА ТОМООХОН ХОРИГ ТАВЬЖ ОЛОН УЛСЫН АНХААРАЛД ЭНЭ ХЭРГИЙГ АВААЧИХ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛГА ДАА. ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТОМ ДУУГАРАХ БҮҮ ХЭЛ, АМ НЭЭДЭГГҮЙ ТӨРТЭЙ БАЙХААР БУСАД УЛС МАНАЙД ДЭЭРЭНГҮЙ ХАНДАХ ЭСВЭЛ БИД ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХААС АРГАГҮЙ Л БАЙДАЛД БАЙНА ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ. МАЛАЙЗ РУУ АЯЛААД Я ХЭРЭГГҮЙ, ТЭНД СУРЧ АМЬДРААД Ч ХЭРЭГГҮЙ.

зочин
зочин
2 сар 14, 2025 18:26

шившиг,булай болсон төртөй улсад амьдарч байгаа нь гутамшиг.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 18:47

Тэгэлгүй яах вэ. Тэгэж бодоод л хүлээгээд байгаа.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 18:47

Нээрэн манай төрийнхөн нөлөөнд автчихсан байгаа юм даа. Еэ зүйлгүүд.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 21:31

За одоо монгол хүнийхээ төлөө төр оролцох л ёстой доо

Зочин
Зочин
2 сар 14, 2025 21:47

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 14, 2025 23:10

Яачихсан гэр бүл гэхээрээ үргэож л хаа нэгтээгээс мөнгө авч явдаг юм бэ, авах авахгүй юм гэж байна даа

Зочин
Зочин
2 сар 14, 2025 23:11

Оюун-Эрдэнэ ерөнхийсайд л бичиг хмйж өгч тус боллоо гээд энэ хүн ярьж байсан

Зочин
Зочин
2 сар 14, 2025 23:42

Сү.Батболд Элбэгдорж нар мөнгө голохгүй новшнууд юмаа.

Настан
Настан
2 сар 15, 2025 00:07

2011-2012 онд манай гадаад харилцааны сайд хэн гэдэг новш байсан бэ.Хэлж өгөөч.

Зочин
Зочин
2 сар 15, 2025 11:20
Reply to  Настан

Г.Занданшатар

Irgen
Irgen
2 сар 15, 2025 00:14

Mundag aaw bas etseg bna mgliin tur delhiid shiwshig bolj bhda taarsan uls#a tamine amjilt

Зочин
Зочин
2 сар 15, 2025 01:20

Нямдорж элбэгдорж нарыг шоронд хий

Зочин
Зочин
2 сар 15, 2025 01:46

Хүний үхэл,зовлонг ашиглаж гаднаас мөнгө авсан хүмүүс үйлийн үрээ хурдан эдлэх болтугай.
Гадаад хэргийн яамны Сайд асанг ч ш�##�гах хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 15, 2025 15:05

Энэ Шаарийбуугуай дээр Монголын төр арчаагүй , хүйтэн хандсан нь үнэн л дээ

Зочин
Зочин
2 сар 16, 2025 16:24

Сү бузар гай лай нанчиг нь нүдээр нь гоожноо

Холбоотой мэдээ

Back to top button