НИЙГЭМУЛС ТӨР

Ж.Батбаясгалан: Наадмын төсвийн мөнгөөр нэг ч компанийн дэд бүтцийн ажил хийгээгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаас Үндэсний Их баяр наадмын төсвийн асуудлаар тодруулга авлаа.

-Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамаарал бүхий газар гэж, мөн тухайн компанийн тохижилтийн ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулж байна гэх мэдээлэл гарах болсонд Та ямар тайлбар хэлэх вэ?

-Улсын төсвөөр хувийн компанийн тохижилт хийж байна гэж хардах үндэслэл байхгүй. Мөн Ерөнхийлөгчийн гэж хэлэх нь утгагүй юм. Учир нь, коронарвируст цар тахлаас үүдээд Цэнгэлдэхэд олон хүн бөөгнүүлж Үндэсний их баяр наадам тэмдэглэх боломжгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ингээд бид хүний хөлөөс зайдуу, Улаанбаатар хотын 90 км-ын радиус дотор баяр, наадам тэмдэглэж болох хамгийн боломжтой газар хаана байгааг судалсан. Маш том судалгаа хийсэн юм шүү. Ингээд судалгааны үндсэнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хийхээр болсон.

Бидний сонгож хийхээр болсон газарт дэд бүтэц байгаагүй ч маш олон компани нийгмийн хариуцлагаа хүлээж, тусалж дэмжиж байна. Тухайлбал, “Мобиком” компани өөрсдийн хөрөнгөөр станц байгуулж, наадмын шууд дамжуулалтад тусалж байна. Маш олон телевиз өөрсдийн хөрөнгөө гаргаж, шууд дамжуулалт хийх гэж байна. Телевизүүдийн холбоонд энэ ташрамд талархал илэрхийлмээр байна. Бүгд өөрсдийн хүч, хөрөнгөө гаргаж хамтран ажиллаж байна. Дахин хэлэхэд ямар нэг хувийн компанид улсын төсвөөс мөнгө өгсөн асуудал байхгүй.

Нэгдүгээрт, наадмын төрлүүдэд оролцож байгаа хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, зохион байгуулах хорооны ажилтнуудын халдвар хамгаалалтад анхаарч байна. Тухайн хэсэгт байх тохижилтийн ажлын зардал л гарч байгаа.

Би Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаагийн хувьд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд даргаар ажиллаж байна. Хариуцлагатайгаар хэлэхэд, бүх шатанд хэмнэлтийн горимд ажиллаж байгаа. Хамгийн багаар наадмыг зохион байгуулж байгаа.

Иргэддээ хандаж хэлэхэд, худал мэдээлэлд битгий авт. Тэнд хуушуур зараагүй, тусгай хүмүүст үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс иргэд тийшээ явж цаг заваа үрэх хэрэггүй шүү. Халдвар хамгааллын дэглэмээ бариад сайхан баярлах хэрэгтэй. Теле-наадмаа үзээд сайхан наадаарай гэж уриалмаар байна.

-Өнгөрсөн жил үзэгчгүй мөртлөө наадмын төсөв бараг 3 тэрбум төгрөг байсан шүү дээ. Энэ жил үзэгчгүй болж байгаа ч төсөв яагаад ойролцоо байгаа вэ?

-Төсвийн тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийгдсэн төсвөө баримталж байгаа. Бид өнгөрсөн оны 11-р сард коронавируст цар тахал гараагүй байхад бид наадмаа төлөвлөөд, төсвөө баталчихсан байсан. Гэсэн ч бид төсөвлөсөн мөнгийг бүгдийг үрнэ гэж байгаа юм биш.

Хөл хорио хязгаарлаад, цагаан сараа ч хийгээгүй. Мөн Үндэсний их баяр наадмаа үзэгчгүй биш телевизээр дамжуулаад үзүүлэх гэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд бид байж болох хамгийн бага мөнгийг наадмын зохион байгуулалтад зарцуулна. Харин яг одоо гүйцэтгэлийг хэлэх боломжгүй байна. Гэхдээ ил тод болгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үзэн ядагч
үзэн ядагч
2020-07-04 12:36

энэ төр засаг гэж �##�га очиж очиж бадамжунайгиин тостой жолоочийг дарга болгох ч дээ даанчдээ ичдэг болоосой

Холбоотой мэдээ

Back to top button