НИЙГЭМНийгэм мэдээ

Таван үгийн гурвыг нь алдаатай бичсэн хаяг төрийн албаныхны хандлагыг харуулав

Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үүдээ нээсэн. Жишиг ёсоор төрийн байгууллагууд тус тусын асарт байрлан ажиллаж буй. Тэгвэл НЗДТГ-ын асар нэр хаягаа "Нийлслэлийн", "Тамгийн" гэж алдаатай бичсэн нь олны анхааралд өртөж эхэллээ. Энэ нь зөвхөн үг үсгийн алдаа төдийгүй төрийн албаныхны хайнга хариуцлагагүй байдлын илрэл хэмээн иргэд шүүмжилж байна.

Эл баримт жил ирэх тусам унаж буй төрийн албаны нэр хүндийг улам доош татлаа гэж хэлж болно. Учир нь, төрийн албаны улс төржсөн томилгоо, хүнд суртал, үе үе цахим орчинд дэлгэгддэг ёс зүйгүй үйлдэл, дүрмийн, утга найруулгын алдаатай тушаал, захирамж зэрэг нь төрийн албаны чадамжийн талаар хөндөхөд хүргэдэг.

Гэхдээ нээлттэй хаалганы өдөрлөгт асрын гадаад ашиглах хаяг дахь 5 үгний 3-ыг алдаатай бичнэ гэдэг бол хэнийг ч хэлэх үггүй болгом хэрэг. "Эх бэлтгэгчийн алдаа" гэж булзааруулах ч боломжгүй юм.

  • Нэгт. Эх бэлтгэгчид захиалагч текстээ бэлдэж явуулах ёстой.
  • Хоёрт. Захиалагч тал хэвлэлтэд шилжихээс өмнө хянах үүрэгтэй
  • Гуравт. Хүлээн авч буй хүн нягтлах ёстой
  • Дөрөвт. Энэ хүртэлх процесст хэн ч анзаараагүй байлаа гэхэд асрын гадаа тогтоож байгаа ажилтнууд, дотор нь ширээ сандал тавиад сууж байгаа албан хаагчид, үргэлж ажилтай танилцаж явдаг дарга нар гээд хэнбугай ч анзаарам алдаа.

Уг асарт УБЕГ, НЗДТГ гэсэн хоёр байгууллага сууж байгаа аж. НЗДТГ-ын нэрийг байж боломгүй алдаатай биччихсэн байхад гаднаа тогтоочихсон байгаа нь эх хэл, төрийн албаны нэр хүндийг гутаасан үйлдэл боллоо.

Хэрэв үүний хариуцлагыг зөвхөн нэг байгууллага, зөөсөн тогтоосон аж ахуйн ажилтанд тохоод өнгөрнө гэв төрийн алба сэтгэлгүй, мэдлэггүй албатуудаар дүүрсний илрэл болох биз. Зохион байгуулагч Эрдэнэс тавантолгой ХК, тус асарт байрласан НЗДТГ, УБЕГ гээд хандлага, сэтгэл дутаасан хэн бүхэнд хамаарна. Ерөөс төрийн алба шинэчлэгдэх сайжрах шаардлагатай болсны илрэл энэ юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрд мэдлэггүй, чадваргүй, дипломын гол болсон зомбинууд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ганцхан зорилгоор, төр гэдэг үгний ард нуугддаг луйварчид л бдаг шүү дээ !!

Зочин
Зочин

ИЧИХГҮЙ ДОТОР НЬ СУУЦГААЖ БАЙГАА ЮМНУУДЫГ ЯАМААР Ч ЮМ НОВШ ГЭЖ

ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!
ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!

Төрийн алба төрлийн алба болоод удаж байна, бараг 30 жил болж байна. ТАХ маш чадваргүй, хамгийн гол нь сэтгэлгүй, ажлыг аргацаасан байдлаар хийдэг, дандаа дарга нарын ар гэр, ах дүү, хамаатан садангууд. Маш цөөхөн хүн л ажлаа мэддэг, сэтгэлээсээ хийдэг бөгөөд тэд л төрийн ажил нугалж, бусад нь завшиж байдаг.

Гантөгс
Гантөгс

Хэвлэлийн компаний л алдаа байх. Дахин хийлгэх цаг хугацаагүй байсан байж болох юм. Гэхдээ эхээ хянаж үзээд хэвлүүлэхгүй дээ.

Зочин
Зочин

Бичиг үсэгт сайн сураагүй сургуульд муу сурч байж

Зочин
Зочин

Ийм л чадваргүй улсууд ажиллаж байгаа юм даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын төрийг 30-жил барьж байгаа МАН-АН хоёр 3-хан сая ард түмэныг(ийм их баялагтай асар том нутагтай) ингэж ядууралд оруулаад ичихгүй өөрсдөө бүгд(30-тэрбумтан болчихоод)багаагааюу тайлбарлах бол??хариу?

MAH
MAH

Xaxa xaa saigui

Дэл
Дэл

Төрийн алба нам дагасан буруу гарын нөхдүүдийн цуглуулга болсны илрэл

Зочин
Зочин

Ёо ичмээр юм бэ

Зочин
Зочин

Алдаатай байсан бол хаяг хадахгүй байхгүй дээ!!!

Зочин
Зочин

Дээд мөрөнд нь алдаа алга байнаа!
Бүртгэлийн гэж бичдэг нь зөв!
Сүүлийн үеийн залууст, эр үгийн ард "ийн" гэдэг дагавар залгаж бичээд байдаг болсон нь, нэг үе тэгж заасан учир байсан болов уу гэж болохоор байдаг юм шүү!

Ард
Ард

Төрд, ядахдаа 5-р ангийн монгол хэлний хичээлдээ гайгүй, сайн дүнтэй төгссөн хүүхдүүдийг авч баймааар юм байна.

Зочин
Зочин

Ардчилалын бүтээгдхүүн бидний үрсээ хөөө. Хахахаххххх

Батнягт
Батнягт

Ардын багш нар минь....
Бага ангийн Багш нарын заах арга, мэдлэг чадварт асуудал байгаа...

Зочин
Зочин
Reply to  Батнягт

Багшид огт хамаагүй . Үр хүүхдээ анхаардаггүй эцэг, эх, яагаад ч олигтой сурдаггүй хүүхэд гэж байдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button