НИЙГЭМ

“Төв номын сан” гурван сая гаруй номтой

Төв номын сан Монголдоо хамгийн арвин сан хөмрөгтэй буюу гурван сая гаруй номтой. Энд Монгол, Төвд, Өрнө, Дорно дахины ном зохиолуудаас гадна хуучны гар бичмэлүүд эх хувиараа хадгалагддаг. Монгол хүн бэх, цаас хэрэглэж эхэлсэн тэр үеэс эхлээд хаад, ноёдын илгээсэн зарлиг, тогтоолууд эх хувиараа тус номын сангийн гар бичмэлийн фондод байдаг аж.

Тиймээс Төв номын сангаар зуны цагт судалгаа, шинжилгээний ажил хийх зорилготой эрдэмтэн, судлаачид их үйлчлүүлдэг байна.  Ид ачааллын үеэр тус танхимаар өдөрт 250-300 хүн үйлчлүүлдэг бол зуны амралтын үеэр 20-30 хүн болж буурдаг байна. Тус номын сан зуны амралтын хуваариар ажлын өдрүүдэд өглөө 9-17 цагийн хооронд ажилладаг. Үйлчлүүлэгчийн карт зургаан мянган төгрөгөөр нээлгэж, цаашид сунгалт хийх боломжтой юм байна.  Төв номын сан дөрвөн танхимтай. Тухайлбал, “Цахим төлбөрт үйлчилгээний танхим” нь уншигчийн үнэмлэхгүй байгаа хэрэглэгчдэд төлбөртэй үйлчилдэг байна. Харин  “Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим”-д магистраас дээш цолтой эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд гар бичмэл, барын номыг цахим хэлбэрээр дэлгэцээр үзэх боломжтой ажээ. Тэгвэл “Юнескогийн уншлагын танхим” нь НҮБ-ын зөвлөлөөс болон Юнескогоос ирүүлсэн ном хэвлэлээр уншигчдад үйлчилдэг бол  “Үнэт ховор номын музей”-ддэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй үнэт бүтээл ганцхан хувь хадгалагдаж байна. “Нийтийн уншлагын танхим” нь хүн бүрийн өмнө нээлттэй талаар  Төв номын сангийн “Их уншлагын танхим”-ын номын санч О.Билэгсайхан хэллээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button