Нийгмийн

Боловсролын салбарын 9 байгууллага магадлан итгэмжлэгдлээ

Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэгдсэн 9 байгууллага өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа. Үүнд:

Дээд сургууль, коллеж:

  1. Маргад дээд сургууль
  2. Засагт Хан дээд сургууль
  3. Эдийн засгийн үндэсний дээд сургууль
  4. Соёл Эрдэм дээд сургууль
  5. Шинэ Монгол технологийн коллеж.

МСҮТ:

  1. Гурвантамир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  2. Налайх дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  3. Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  4. Төв аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын дөрвөн байгууллага магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэн шаардлага хангажээ.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлангаа Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд ирүүлж нь чанарын баталгаажуулалтаа ханган ажилладаг. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээг БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ-ийн дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Л.Цэдэвсүрэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны захирал О.Янжмаа нар гардуулж, амжилт хүслээ.

Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button