НИЙГЭМ

ЭМЯ: Улсын нууц тул Афганистан дахь цэргүүдийн талаар мэдээлэл өгөхгүй

Афганистанд АНУ-тай хамтарсан Х ээлжийн энхийг сахиулж буй монгол цэргүүд COVID-19-ийн халдвар авч, улмаар эмчилгээгүй тусгаарлагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар Монголын зарим энхийг сахиулагчийн ар гэрээс ярилцлага авсан билээ.

Улсаас Афганистанд коронавирус туссан цэргүүдийг эмчлэх, эх оронд нь авч ирэх талаар ямар арга хэмжээ авч буй талаар ЭМЯ-наас тодруулахад “Энэ талаар бид Батлан хамгаалах яамтай холбоотой байгаа. Тус яам цэргүүдээ эх оронд нь авч ирэхээр арга хэмжээ авч байгаа. Халдвар авсан цэргүүдийн биеийн байдлын талаар хэлэх боломжгүй. Улсын нууцтай холбоотой асуудал” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button