Нийгмийн

Баяр наадам зохион байгуулах талбайд худалдаа, үйлчилгээ ажиллахгүй

Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ тухай,

"Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу баяр наадмын тухай мэдээллийг өгье. 2020 он онцлогтой жил болж байна. Дэлхийн даяар коронавирус гарч, хөл хорио халдвар хамгааллын дэглэм сахисан жил тохиож буй.

Улсын онцгой комиссоор ард иргэдийг баяр наадмын талбайд цуглуулахгүйгээр теле наадам хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс бөхчүүд болон тамирчдад халдвар хамгааллын дэглэмийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс маш их санал ирж байна. Энэ жил халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд "13-р зуун” болон "Хүй долоон худаг”-т ямар нэг үзвэр, үйлчилгээг зохион байгуулахгүй. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, гэртээ тэмдэглэхээр зохион байгуулж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button