НИЙГЭМ

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охины биеийн байдал сайн байна

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.  

Тус нислэгт багтсан  эмэгтэй агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлжсэн. Тэгвэл эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа ба эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлж чаджээ. Онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охиныг хүлээж авахаар Мэргэжлийн хяналтын байцаагчид өлгийг нь бэлтгэн нисэх буудалд угтан авсан байна.

Мөн эх, хүүхдүүдийн биеийн байдалд хяналт тавьж, тусламж үзүүлэхээр нярайн эмч нэмэлтээр ажиллажээ. Нислэг газардсаны дараа хамгийн түрүүнд онгоцонд амаржсан эхийг хүүхдүүдийн хамт буулган эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 61,
  • өндөр настан – 22,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл – 51,
  • жирэмсэн – 9,
  • хөгжлийн бэрхшээлтэй – 9,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дамдины Сүхбаатар
Дамдины Сүхбаатар
2020-07-10 10:04

Ёстой сайхан байна даа. Зөв нам сонгуульд ялахаар иэнгэр хангай ч хүртэл хур бороогоо хайрлаж байна даа.

Дамдины Сүхбаатар
Дамдины Сүхбаатар
2020-07-10 10:04

Вирусгүй л байгаасай даа.

Холбоотой мэдээ

Back to top button