Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ганцхан өдрийн дотор орон нутгийн замд 11 хүн амиа алдав

Өчигдөр буюу 2020.07.09-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 396 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 234 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийт 11 хүн нас барсан.

2020.07.09-ны өдөр 11 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С 57 настай эрэгтэй нас барсан. 2020.07.09-ны 18:15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын 7 хүн нас барсан.

2020.07.09-ны 16:45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч Б 46 настай эрэгтэй нас барсан. 2020.07.09-ны 19:30 цаг орчимд Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д 58 настай эрэгтэй нас барсан.

2020.07.09-ны 22:25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт Nissan Leberty маркийн автомашин явган зорчигч Э 3 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргүүд тус тус бүртгэгдсэн байна.

Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг анхааруулж байна. Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgenewr
Irgenewr
7 сар 10, 2020 13:31

Huulia changa bolgoh heregtei avto osol gargasan arhi uusan ursgal sursun hurd hetruulsen jolooch nart torgoh bish mash hatuu hariutslaga tooshoh heregtei hinii ami hamgiin unetei bh estoi

Зочин
Зочин
7 сар 10, 2020 13:35

Хуулиа чанг�##�ахгүи бол үхээд дууслаа

зэв
зэв
7 сар 10, 2020 13:44

хятад мотоцикл оруулж ирэхээ болиочээ Цаанаасаа монголчуудыг хороох хар төлөвлөгөөг нь биелүүлээд байх юм аа Хөдөөний эрчүүд маань дууслаа шүү дээ Ерөнхий сайд аа Энэ орон нутгийн замд явахдаа хурд хэтрүүлэхээ зогсмоор бна
ард түмэн минь

Эгэл
Эгэл
7 сар 11, 2020 00:57

Хужаа мотоциклын га�##�ийн татвараа 300хувь нэм тэгвэл хэн ч авахгүй тэгээд л асуудлаа шийд амархан байгаа биз

huslen
huslen
7 сар 12, 2020 00:43

ene mashintai onholdson 7 hun maani manai surguuliin ahmad tetgevertee garsan bagsh nar bsan gun emgenel ilerhiilii.

Холбоотой мэдээ

Back to top button