НийгмийнНИЙГЭМ

Онгоцонд төрсөн ихэр охидыг эх барьсан эмч, эх баригч, сувилагч нарт талархал илэрхийлэв

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчиж явсан 42 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хугацаанаас өмнө амаржсан эхийг Ёндондаваа, хүүхдийн их эмч Отгончимэг, Сугармаа, ЭХЭМҮТ ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар эх барьж авжээ.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх жирэмсэн эхэд эмнэлгийн тусламж үзүүлж, амжилттай эх барьж авсан эмч, сувилагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар болон нисэх байгийнханд талархал илэрхийлэв. Энэ талаар Б.Батсүх цахим хуудсандаа “Эмэгтэй, 7 сартай , 2 ихэр, даралт хаван ихтэй эх төрсөн. Энэ үeд мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тус онгоцонд зорчин явсан эх баригч Даваа хүүхдийн их эмч Отгончимэг, Сугармаа, Мөнхсаруул ЭХЭМҮТ ийн САЭЭ ний тасгийн сувилагч Буянжаргал нартаа
Мөн хамгийн боломжит хурдаараа нислэгээ удирдан хугацаат цагаасаа 30 минутын смнө ирсэн нисгэгч нартаа
Төрсөн ээж болон хүүхэд эмч нарт хэрэгтэй чадах болноороо тусалсан Нисэх багын үйлчлэг, мэргэжлийн хяналтын байцаагч нартаа Ээж болон хүүхдүүдийг эсэн мэнд амаржихад тус дэм болсон та бүхэндээ маш их баярлалаа.
Та нараараа маш их бахархаж байна. Энэ үйл ажиллагаа бол эмч сувилагч нарын болон бусад хүмүүсийн багын ажиллагаа байсан юм шүү. Би ганцаараа огт биш шүү” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10221432065406985&set=a.10204731541544326&type=3&theater

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button