НИЙГЭМ

Г.Нэргүй: Туулд голд осолдсон 10 настай хүүг хайж, 400 км усанд шумбалт хийгээд байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу 260 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Дээрх хугацаанд гал түймрийн улмаас нэг, усны ослоос нэг, үерийн далангаас нэг, нийт гурван буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар Налайх дүүрэг орчмын Туул голд 10 настай хүүхэд осолдсон дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Одоогоор 400км усанд шумбалт хийгээд байна. Нийт долоон маршрутаар 158 алба хаагч ажиллаж, голын усанд боогдсон 258 иргэний амь насыг авран хамгаалсан. Мөн Хот тохижилт, нийслэлийн харьяа агентлагууд ирэх долоо хоногт Туул гол дагуу хогийг цэвэрлэхээр болсон”  гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button